Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн цаг үед цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл хэрхэн ирж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээлэл буурсан уу?
-Хөл хорионы үед нийт дуудлага, мэдээлэл 63 хувиар, зөрчил 67хувь, гэмт хэрэг 55,гэр бүлийн хүчирхийлэл 67,эрүүлжүүлэх байранд түр саатсан иргэд 77, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэд 84 хувиар буурсан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон цаг үед цахим орчинд худал мэдээлэл тараах, хуурамч хаяг ашиглах, архи, согтууруулах ундаа борлуулах, гэм мэт зөрчил илэрч байна.
-Цахим орчинд гэмт хэргийн зөрчил илэрч байна уу?
-Олон нийтийг худал мэдээлэлд автуулах, хуурамч мэдээлэл олон нийтэд тараасан 44 зөрчил шалгаж байна. Үүнтэй холбоотой зургаан иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон. Үлдсэн зөрчлийг шалгаж байна. Мөн цахим орчинд архи, согтууруулах ундаа борлуулж, тараах, архи зарахыг оролдсон 90 хүний цахим хаягийг олсон. Тэдгээрийг шалгаж байна. Мөн онлайн мөрийтэй тоглоом тоглосон 75 гэмт хэргийг илрүүлж, шалгалтын ажил үргэлжилж байна. Цахим тоглоом тоглосон иргэд болон тоглуулсан этгээдэд хариуцлага тооцно.
-Өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч иргэний биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Цагдаагийн албан хаагч шаардлага тавихдаа хууль бус үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тухайн иргэн халдвартай хүний хавьтагч байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ "Шинжилгээ өгөхгүй" гээд зугтаасан нь тогтоогдсон. Удалгүй цагдаагийн албан хаагчид түүнийг олоод эмнэлэг рүү авч явах гэтэл тухайн иргэн шаардлагыг эсэргүүцсэн. Дараа нь албан хаагч албадлагын арга хэмжээ авахдаа иргэний биед халдсан. Одоогоор энэ хэрэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ