ШУУРХАЙ : А.Амбасэлмаа: Өглөөнөөс хойш нийт 18 хүнээс халдвар нэмж илэрлээ

Moderator
2020/11/18

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 

Тэрбээр "11:00 цагаас хойш 963 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүний дотор

  • ХӨСҮТ-д хийгдсэн 550 шинжилгээ багтаж байгаа бөгөөд нэг хүний буюу эмнэлгийн ажилтны шинжилгээнд халдвар илэрлээ.
  • Дархан-Уул айкав 348 хүний сорьцод шинжилгээ хийхэд 4 хүнээс халдвар илэрсэн байна.
  • Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ.

11-р сарын 13-нд “Эмоци продакшн”-ы тоглолт үзсэн иргэд ХӨСҮТ-д хандаж шинжилгээ өгөх тал дээр хойрго хандаж байна.