Орхон аймгийн засаг дарга бөгөөд АОК-ийн дарга С.Батжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дархан хотод илэрсэн тохиолдол болох иргэн Ө-гийн нэгдүгээр хавьтал иргэн Г-ээс ковид илэрлээ. PCR шинжилгээний хариуг хүлээж буй бөгөөд маргааш гарах юм.
Иргэн Г нь Орхон аймгийн иргэн бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө Эрдэнэтэд гэртээ ирээд буцсан тул иргэн Г-ийн ойрын хавьтал болох 33 хүнийг тогтоож, шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээн уг хүмүүсийг тусгаарлаад байна. Халдвар төмөр зам даган гарсан тохиолдолууд бүртгэгдэж байгаа учраас УОК-оос өгсөн чиглэлийн дагуу төмөр замын ажилчдыг тусгаарлах, төмөр замтай холбоотой ажилладаг жишээ нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тээвэр ложистикийн ажилчдыг гэрийн тусгаарлалтад оруулах, шинжилгээ авах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Тэг зогсолт хийгээгүй харин ариутгал халдваргүйжүүлэлт хийх, иргэдийн хөдөлгөөнийг хумих, сахилга хариуцлагыг чангатгах арга хэмжээ авч байгаа. Хүнсний хангалт саатахгүй. Одоогийн байдлаар иргэн Г-ийн ойрын хавьтал мөн төмөр замын ажилчид гээд 270 хүний шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн байгаа. Энэ хариуг гартал хот доторхи хөдөлгөөнийг багасгах, иргэдээр дэглэмийг сахиулахад анхаарч ажиллах зэрэг арга хэмжээг авч байна" гэжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай