Г.Ёндон:
"Эхний хагас жилийн нүүрсний экспортын төлөвлөгөө 52 хувиар буюу эхний 5 сарын байдлаар 9,5 сая тонноор тасарсан. Өнөөдөр эхний 10 сарын байдлаар нүүрс гаргалт 25 сая тонн болсон байна. 4 сарын дотор бид ойролцоогоор 14 сая тонн нүүрс гаргасан. Сард дунджаар 3,5 сая болж байна. Ногоон гарцын журам хэрэгжиж эхэлснээр бид нүүрсний гаралтыг Covid-19-ийн өмнөх нөхцөл байдалд хүргэж чадсан.
Цаашдаа ч энэ тоог нэмэгдүүлэх боломж бий. Тийм учраас ирэх жил 42 сая тонн нүүрс гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний 95 хувийг гаргадаг. Тавантолгойн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа гурван ААН нэгдсэн халдваргүйжүүлэлт, хамгаалалтын бүс, Нарийн сухайтын ордод дөрвөн ААН-ийг нэгтгэсэн халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүй бүсийг байгуулаад Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоос тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд хамруулж ногоон бүсээр зарлуулах болно. Цаашдаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гаалийн шинэчлэлтүүдийн хүрээнд автомат дээж авагч, рентген төхөөрөмж зэргийг нэвтрүүлснээр экспортыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ" гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай