Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хотын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Түгээлтийн ажилтнууд эрс нэмэгдсэн. Гэвч Улаанбаатар хот тэг зогсолт хийх аргагүй.
Инноваци технологийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг QR Ulaanbaatar гэдэг апплекейшныг нэвтрүүлсэн. Иргэдийн иргэний үнэмлэхний QR кодоо уншуулахад хаашаа зорчсон мэдээллийг нь хянах боломжтой болж байна. Өнөөдрөөс эхлээд энэ ажлыг нэвтрүүлж байна.
Өөрөөр хэлбэл тухайн иргэн А цэгээс Б цэг рүү явах бол иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж хаашаа явсныг нь тодорхой болгох боломжтой болж байна.
Зорчих хөдөлгөөнийг зохицуулж байгаа алба хаагчид ПОС машинтай байгаа. Иргэд иргэний үнэмлэхний ар дахь QR кодоо уншуулаад хаашаа явах гэж байгаагаа тодорхой хэлээд явчихвал маш амар байна. Бүх мэдээлэл бүртгэлийн хяналтад орно.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ