Төрийн байгууллагууд өнгөрсөн шөнө төмөр замчдын ажилчдаас дахин шинжилгээ авах ажлыг зохион байгууллаа. Төмөр зам 1100 орчим ажилчинтай бөгөөд өнөөдрийн байдлаар 30 орчим хувийг нь шинжилгээнд хамруулаад байна.
Өчигдөр шөнө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад дахин гурван хүнээс халдвар илэрсэн. Тиймээс халдвартын тасагт тусгаарлан давтан шинжилгээнүүдийг авч байгаа аж. Тус гурван тохиолдол нь төмөр замын ажилчид байсан бөгөөд үндсэндээ Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомт үүссэн нь тогтоогдоод байна. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд төмөр замын ажилтнуудаас авч байгаа шинжилгээнд эрсдэл байна гэдгийг албаныхан мэдээлээд байгаа юм.
Тиймээс тус аймагт тэг зогсолтыг дахин гурав хоног сунгасан нь иргэдийн дунд халдварыг нэмж тархаахгүйн тулд, тухайн байгаа газраас нь илрүүлэх зорилготой бөгөөд хотын хэмжээнд бүх үйл ажиллагаагаа зогсоогоод байна.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ