News Paparazzi : ӨЧИГДӨР 110 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, ЕСӨН ЖОЛООЧ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДЖЭЭ

Moderator
2020/11/18

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад нийт 816 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс хулгайлах төрлийн гэмт хэрэг зургаа гарсан бол 110 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Мөн есөн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир арга хэмжээ авч хариуцлага тооцжээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл 59 үйлдэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Харин олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах,  оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулах зөрчлүүд буурсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна