News Paparazzi: ШУУРХАЙ : Б.Ууганбаяр: Өчигдөр орой ажиллагаа явуулж, 85 иргэнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарласан

Moderator
2020/11/18

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар 44 байранд 1981 иргэн ажиглалтад байна. УБ хотын 26 байранд  1520 хүн байгаа. Орон нутагт 13 тусгаарлан ажиглах байранд 461 хүн ажиглалтад байна.   ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах хэрэгтэй гэсэн зөвлөмжийн дагуу УОК ажиллагаа зохион байгуулж 85 иргэнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

 Энэ мөчид 11 сарын 13-наас хойш 664 хавьтлыг бид  тусгаарлан ажиглаж байна. УБ-т 529 , орон нутагт 135 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Тусгаарлан ажиглах байруудад онцгойгийн 61 алба хаагч, цагдаагийн байгууллагын 187 албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан, нийлбэр дүнгээр 344 төрийн албан хаагч ажиллаж байна.

Гэрийн ажиглалтад 89 иргэн шилжсэн. 

Өнөөдөр 167 иргэн ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслээд гэрийн ажиглалтад шилжинэ. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн хугацаанд дэглэмээ хатуу сахихыг анхааруулсан. 

Өчигдөр Цэргийн төв эмнэлэгт олон нийтийн сүлжээнд бяцхан хүүхэд өлсөж байгаа тухай бичлэг тавигдсан. Цэргийн төв эмнэлэгт хүүхдэд зориулсан тусгай хоолоор үйлчилж байна. Хүүхдийн хоолны амт чанарт МХГ-аас шалгалт хийх хүсэлт тавьсан. 

Коронавирустэй тэмцэх ажлыг ЗГ, УОК, ЭМЯ, орон нутгийн онцгой комиссууд шат дараатай зохион байгуулаад ажиллаж байна. Өнөөдөр бид хэн нэг албан тушаалтан, байгууллагыг шүүмжлэхээсээ өмнө энэ өвчлөлийн тархалтыг таслан  зогсоох, хор хохирол багатай даван туулахаар ажиллаж байна. Өнөөдөр Монголын ард түмэн эв нэгдэлтэй байх шаардлагатай. Бид энэ өвчнийг эв нэгдэлтэй байж байж л даван туулна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.187
    Өчигдөр

    Hals ar aldsan alfahulp aldahdaa hamar dooroosoo oiriinhoo hynaltaas aldsan hun tolgoi n bj l bna.hudlaa yariad bj l bna

    Хариулах
  • 202.55.188.40
    2020/11/18

    Короног алдвал би толгойгоороо харицнаа л гээд байсан.энэ хурандаагын толгойгоор ч яахав дэ тэ монголчуудор

    Хариулах
  • 103.57.92.243
    2020/11/18

    ХҮН ААШИЛСАН ХҮН ЧАМААС ӨӨР ХИЙЖ ЧАДАХ ХҮН БАЙГААГ БҮҮ МАРТ 2019 ХАНДИВЫН МӨНГӨ ХААНА БА Й НА.

    Хариулах