News Paparazzi : ШУУРХАЙ : ЭМЯ: А.Амбасэлмаа: Улаанбаатарт 15, Сэлэнгэд голомтлон тархсан халдвар 10 боллоо

Moderator
2020/11/18

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

“Манай улсын хувьд нийт коронавирусээр батлагдсан тохиолдол 455 болоод байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулбал 21 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Тодруулбал, халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүн шинжилгээ хийхээд 20 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал 500 гаруй хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол илэрсэн. Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 455 боллоо.