News Paparazzi : УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчдад 50 мянган төгрөгийн бараа худалдан авах эрхийн бичиг олгожээ

Moderator
2020/11/18

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж буй Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчдад Оргил худалдааны төвөөс 50 мянган төгрөгийн бараа худалдан авах эрхийн бичгийг өгч, дэмжлэг үзүүлжээ. Баянгол дүүрэгт 350 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүнд цаг үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нийт 350 алба хаагчдийн өрх тус бүрт зориулж Оргил худалдааны төвөөс 50 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өглөө. Халдвар хамгааллыг сахих зорилгоор ваучер хэлбэрээр олголоо. Бид хамтдаа энэ цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа даван гарч чадна” гэжээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.54
    2020/11/18

    hyn tys byr gene yylyh umnu tolgoigoo ajilluul tolgoi ni olgoi bolston garuud olon yumaa

    Хариулах
  • 64.119.20.242
    2020/11/18

    Энэ 50 мянгаар 350 албан хаагчид юу авч өгвөл хүрэлцэх бол ? тооны хичээллдээ сайн нь толгойгоо ажлуулаарай!

    Хариулах
    • 202.126.90.12
      2020/11/19

      Эргүү юм уу хаашаа юм Алба хааж байгаа 350 албан хаагч тус бүрд 50000 төгрөгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах эрх олгож байхад чинь зөв уншиж ойлгооч.

    • 192.82.73.3
      2020/11/18

      Зөв уншаад сурчих эргүү минь!!!!!

    • 66.181.182.213
      2020/11/18

      Цагдаа бүрт 50 юм биш үү хө?

  • 66.181.189.107
    2020/11/18

    Bolj bn

    Хариулах
  • 64.119.16.102
    2020/11/18

    bitgii tumend zarlaach

    Хариулах