News Paparazzi : Сэлэнгэ аймагт 395 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд дахин 5 тохиолдол илэрчээ

Moderator
2020/11/17

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00-18:00 цагт гарсан шинжилгээний хариунуудыг танилцуулъя.

  • Нийслэлд хийгдсэн 835 шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
  • Сэлэнгэд 150 хүнд PCR  шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. 395 тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд мөн таван тохиолдолд эерэг хариу гарлаа. Өмнө нь түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг шинжлэхэд тав нь PCR  шинжилгээгээр батлагдсан байна.

Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдсан. Ингээд төмөр зам дагасан голомтод нийт 10 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 440 боллоо" хэмээв.