Дарханы батлагдсан тохиолдол болох иргэн хаагуур явсан бэ. Хаанаас коронавирус авсан байх магадлалтай юм бэ. Шинээр илэрч байгаа хүмүүсийн маршрутыг гаргаж, сэрэмжлүүлэг өгч болох уу?
-Улаанбаатар хотын багц тохиолдлын бүх зам мөрийг зарласны үндсэн дээр 6,000 орчим хавьтлыг илрүүлсэн. Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдол Сэлэнгийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлттэй холбоотой. Тиймээс Сэлэнгэ, Дарханыг төмөр зам дагасан багц гэж үзэж байгаа.
-Сэлэнгэ аймаг болон Хэнтийн иргэдийн шинжилгээний хариу гарсан уу?
-Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бид ойрын хавьтлуудад түргэвчилсэн тест тавьж байгаа. Түргэвчилсэн тест эерэг, сөрөг аль нь ч гарсан PCR шинжилгээ хийж баталгаажуулж байна.
-Коронавирус илэрсэн Дархан-Уул аймгийн иргэн Улаанбаатар хотод ирээд явсан гэх мэдээлэл байна?
-Тухайн иргэнийг Дархан-Уул аймагт байхад нь илрүүлсэн. Үргэлжлүүлэн судлаж байна. Өөрөө бол Дархан-Уул аймагт байсан гэсэн мэдээлэл өгч байгаа.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай