PHOTO PAPARAZZI : Монголоос илүү Хятад улсад нэлээд амжилттай яваа "S4 " Хамтлагийн ШИНЭ КЛИП мэндэлжээ

Moderator
2020/11/16

 S4 хамтлаг нь Хөгжим бүжгийн коллежээс төрөн гарсан залуучууд,  “S4” хамтлаг нь поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд залуусын сайн мэдэх “Дурлахаараа”,”Эмзэг дэлбээ”, “Би чамд хайртай” Реппер Данкатай хамтран дуулсан “We are one” ,S4 & Батчулуун (Никитон) - 20 нас ,Монголжингоо зэрэг олон сайхан хит дуунуудтайгаас гадна дэлхийн алдартай уран бүтээлчдийн дууг өөрсдийнхөөрөө коверлон дуулж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Тухайлбал Pentatonix-“Daft punk”, Pharrell Williams-“Happy”, “Say something” зэрэг уран бүтээлүүдийг коверлон Монголын үзэгчдэд хүргэсэн юм. “S4” хамтлаг нь  Хятадын олон орноор аялан тоглолт хийж Монголоос илүү хятад залуучуудад танигдсан хамтлаг. 2016 онд Хятад  дахь аялан тоглолт Шанхай , Хонконг , Хөх-хот , Бээжин хотуудаар тоглолтоо  хийж , мөн Азийн олон орны тэмцээнүүдэд маш сайн оролцож ур чадвараа гайхуулж чадсан хамтлаг. Энэ удаад монголчууддаа  шинэхэн уран бүтээлээ өргөн барьж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.