News Paparazzi : ШУУРХАЙ МЭДЭЭ :11 цагаас хойш халдварын тохиолдол НЭМЭГДЭЭГҮЙ ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа.

Moderator
2020/11/16

11.00 цагаас хойш нийт голомтын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа. Мөн Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийхэд мөн батлагдсан тохиолдол илрээгүй. Олон улсын ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын тоо 73-аас 348 болж өссөн бөгөөд түүний 272-ыг нь шинжилгээнд хамруулсан. Хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд, гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн. 

Хэнтий аймагт тандалтын журмаар хийсэн гурван хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ энэ нь коронавируст халдварын батлагдсан тохиолдол гэсэн үг биш. Хэнтий аймаг дахь гурван иргэнийг тусгаарлаад ПСР шинжилгээг Дорнод аймаг руу явуулсан бөгөөд энэ нь одоогоор батлагдаагүй.