Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан бөгөөд ПСР-аар нягталж байгаа бөгөөд 17:00 цагаас ЭМЯ-наас мэдээлэл хийх юм. ПСР шинжилгээний хариу сөрөг гарах магадлалтай бөгөөд Дархан-Уул аймагт 4500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 7 хүнд эерэг гарсан хэдий ч ПСР шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна.
Нөөцийн махыг худалдаанд гаргасантай холбоотой зохион байгуулалтад гарч буй асуудлыг цэгцлэх, хүнсний дэлгүүрүүдээр түгээх асуудлаар үүрэг даалгавар өгсөн байна.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Эмзэг бүлгийн иргэд, их дээд сургуулийн дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Улсын хэмжээнд нийт 41 байранд 1911 иргэн тусгаарлагдаж байна. Улаанбаатар хотод 17 байранд 1507 иргэн, орон нутагт 7 байршилд 404 иргэн тус тус тусгаарлагдаж байна. Энхсаран сувилал нисэх буудлаас хамгийн ойр, байгалийн таатай орчинд байдаг, үйлчилгээ сайн гэдэг утгаар нь гуравдугаар сараас эхлэн тусгаарлах байраар сонгосон. Харин хоёр сарын өмнөөс үйлчилгээ, ариутгал муу байгаа талаар гомдол ирсэн тул шалгаж, улмаар арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тусгаарлах байраар ашиглах боломжгүй дүгнэлт гаргасан. Өнөөдрийн байдлаар тус сувилалд тусгаарлагдаж байсан 81, тухайн газар ажиллаж байсан 17 ажилтныг өөр газруудад шилжүүлсэн. Эдгээр иргэний тусгаарлалтын хугацаа дууссан боловч, халдвар Энхсаран сувиллаас гарсан байх магадлалтай гэж үзэн дахин тусгаарлахаар боллоо. Хэнтий аймагт сэжигтэй хоёр тохиолдлын түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан боловч энэ ПСР шинжилгээгээр нотлогдоно. Зарим тохиолдолд томуу томуу төст өвчинтэй холбоотойгоор хариу өөр гарах тохиолдол бий.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ