News Paparazzi: ШУУРХАЙ МЭДЭЭ : "Иргэд, ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо"

Moderator
2020/11/15

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж байна. Хурлын эхэнд өнөөдөр УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо.  Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө. 

Шадар сайд Я.Содбаатар


 “Хөл хориог сунгасантай холбогдуулан Ерөнхий сайд үүрэг өглөө. Богино хугацаанд цар тахлыг хумих, хүн амын эрүүл мэндийг хамгаалах хүнсний хангамжийг хэвийн байлгах, дотуур байрны оюутан сурагчдыг хүнс, витаминаар хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг хэвийн байлгахыг холбогдох байгууллагуулад үүрэг өглөө. Хүүхэд хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Өдрийн орлогоороо амьдардаг иргэд ямар хоол хүнсний дэмжлэг өгөх вэ? Арилжааны банкуудын зээлийн асуудлаар ямар санал яригдаж байгаа вэ?

-Энэ талаар судлаж байна. Сангийн яаман дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Иргэдийн зээл, түрээс, татварын асуудал яригдаж байна. Олон асуудал бий. Гэхдээ хамгийн түрүүнд иргэдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байна.