News Paparazzi : Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. , шууд 2020.11.14 нд

Moderator
2020/11/14

Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

  • Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын гээд төрийн албан хаагчдад эхний ээлжид 14809 хүнд урамшууллыг ЗГ-ын нөөцөөс гаргана.
  • Хүнсний нөөцөө бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авч байна. Тиймээс зарим нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг Гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг УИХ-д оруулахаар боллоо. 
  • Хүнсний хангамжаа тогтвортой байлгах үүднээс гаднаас улаанбуудай авахад тодорхой төсөв гаргахаар боллоо. 

Ерөнхий сайдаас өгч байгаа чиглэлийн дагуу УОК, холбогдох төрийн байгууллагууд, аймаг нийслэлийн онцгой комиссууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Сэлэнгэд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан баг, Дархан-Уул аймагт еөрнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяраар ахлуулсан баг ажиллаж байна" гэв.