News paparazzi : Улсын нөөцөөс 50 тонн махыг өнөөдөр хэрэглээнд нийлүүлнэ

Moderator
2020/11/11

Улсын нөөцийн махнаас 50 тонн махыг өнөөдөр хэрэглээнд нийлүүлж байна гэж Засгийн  газраас мэдээлэв. ШӨХТГ болон МХЕГ- аас худалдааны төвүүдэд үнэ өсгөсөн эсэхийг хянаж шалгаж байгаа юм.

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилгоор нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортолсон махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг нийлүүлэх гэрээг ХХААХҮЯ компаниудтай байгуулжээ.  Манай улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуйн нэгж 12 мянган тонн нөөцийн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн юм. Энэ махыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил гуравдугаар сард эхэлжээ.

Засгийн газрын хэвлэлийн албанаас дараах мэдээллийг ч өгөв:

-Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шинэ мэдээлэл гарангуут шуурхай хэвлэлийн хурлыг уламжлалт байдлаараа хийнэ. Өнгөрсөн шөнө 01 цагаас хуралдаад өглөө 05 цагт дуусангуут бүх гар утсанд мессэж илгээн, видео лайв мэдээг 06 цагт олон нийтэд өгч, Засгийн газрын хурлын дараа шинэ шийдвэрүүдээ УОК, хотын дарга, ХӨСҮТ-ийн удирдлагууд дэлгэрэнгүй өгч байна. Өнгөрсөн гуравдугаар сард баталсан цар тахалын эрсдэлийг бууруулах, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ дагуу ажиллаж  байна.

Иргэд та бүхэн үнэхээр шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байх, гараа ариутгах, хүн хоорондын зайг барина уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна