News Paparazzi: Д.Дэмбэрэлнямбуугийн гэр бүлийнх нь 11 хүний хамтаар тусгаарлаж байна

Moderator
2020/11/11

Aлтанбулаг боомтоор орж ирээд 21 хоног тусгаарлагдаад гэртээ гарсан ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илрээд байгаа. Одоогоор тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бөгөөд анхны хавьтлын 24 хүнээс шинжилгээ аваад байгаа юм. Мөн явсан замын маршрутыг нь гаргаж, ойрын зайнд байсан хүмүүсийг нь илрүүлэх ажил үргэлжилж байна. Албаныхан коронавирусийн халдвартай иргэний маршрутыг гаргахад тэрбээр тусгаарлалтаас гарснаасаа хоёр хоногийн дараа “Улаанбаатар палас”-т болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хар нүдэн” тоглолтыг эхнэр, дүүгийнхээ хамт үзсэн байдаг. Тоглолтын дараа эхнэрийнхээ хамт дуучин Д.Дэмбэрэлнямбуу болон түүний ах дүү нартай зургаа татуулжээ.

Тийм учраас дуучин Д.Дэмбэрэлнямбууг гэр бүлийнх нь 11 хүний хамтаар яг одоо ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа ажу. Дуучны ах ergelt.mn сайтад тодруулга өгөхдөө "Энд дөрвөн хүүхэд, долоон том хүн байна. Тоглолт үзэхээр Увс аймгийн Тэс сумаас гурван хүүхэд, нэг том хүн л ирсэн. Тэд бүгд нутаг руугаа буцаж чадаагүй байсан бөгөөд бидэнтэй хамт тусгаарлагдахаар явж байна. Халдвар илэрсэн жолоочтой Дэмбэрэлнямбуу зургаа авахуулсан нь үнэн. Бидний биед илэрсэн шинж тэмдэг одоогийн байдлаар байхгүй. Дэмбэрэлнямбуу одоо бидэнтэй хамт явж байна, тусгаарлагдахаар" гэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна