News Paparazzi: Тусгаарлалтын ГОРИМ ЗӨРЧСӨНӨӨС ҮҮДЭН халдвар гадагш тархжээ

Moderator
2020/11/11

Аравдугаар сарын 14-нд "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн билээ. Тусгаарлалтаас гарсны дараа түүнээс халдвар илэрсэн бөгөөд жолоочийн гэр бүлийн хүн мөн коронавирусний халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм.

Тэгвэл уг халдвар гадагш тархах болсон шалтгааныг тусгаарлалтын горим зөрчсөнөөс үүдсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Тодруулбал, халдвар авсан жолооч нь “Энхсаран” сувилалд анх хоёулаа нэг өрөөнд тусгаарлагдаж байжээ. Гэтэл тэднийг тусгаарлагдснаас гурав хоногийн дараа дахин нэг жолоочийг нэмж, хамтад нь нэг өрөөнд тусгаарласан бөгөөд эхний хоёр жолоочийг тусгаарлах 21 хоногийн хугацаа дууссан тул ийнхүү гаргаад байсан байна. Гэвч тэдэнтэй хамт тусгаарлагдаж байсан буюу сүүлд ирсэн жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан нь халдвар гадагш тархах шалтгаан болсон бололтой. 

Өөрөөр хэлбэл, хадлваргүй хоёр жолоочийг, халдвартай жолоочтой хамтад нь тусгаарлаж, давтан шинжилгээний хариу гарахаас өмнө тусгаарлалтаас гаргасан нь алдаа болжээ.

Энэ талаар мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр "Тусгаарлалт хариуцаж байсан "Энх саран" сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж үзээд, тус сувилалд байсан хүмүүсийг өчигдөр ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлж, халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдгийг тодорхой болгоно" гэж мэдэгдсэн. 

Одоогоор 29 настай эрэгтэй болон түүний гэр бүлийн хүний онош батлагдаад байгаа бол дээрх жолоочтой хамт байсан дахин нэг жолоочийн болон ойрын хавьтлын 24 хүний шинжилгээний хариуг хүлээж байна.

Хэрэв халдвартай жолоочтой хамт нэг өдөр тусгаарлалтаас гарсан дээрх жолоочоос коронавирусний халдвар илэрвэл түүний маршрутыг мөн нарийвчлан гаргаж, хавьтлуудыг тусгаарлах ажил хийгдэх ажээ.

 


Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.24
    2020/11/12

    энэ яг үнэн, эхний группийг, гарсны дараа шинэ груп орж тусгаарлагдах ёстой. Гэхдээ энэ орж ирсэн хужаануудыг энд тэнд нэмээд тусгаарласнаас болсон юм биш.биз.

    Хариулах
  • 203.91.115.39
    2020/11/12

    Em Said hotiin darga 2 muu bna

    Хариулах
    • 66.181.188.180
      2020/11/12

      Гэрт нь ядажл7 хоног хорьсон бол арай дээр байх байлаа арай дэндүү тэнэжээ маск зүүлгүй яваа биз одоо гэрийн хориог сэргээ

  • 202.21.109.7
    2020/11/12

    Sarangerel said sain ajillasan shuu.ajlin zohion baiguulalt saitai.tiim hun hovor shuu

    Хариулах
  • 202.55.188.45
    2020/11/11

    yu ve? iim yum bj blhu ygd eniig tootddoggv yumbe bodoh L ystoi asuudliin neg bizde

    Хариулах
  • 66.181.161.23
    2020/11/11

    Хайхрамж

    Хариулах
  • 139.5.217.136
    2020/11/11

    вирусыг анхааралгүй орхисон эмнэлэгийн буруу яах аргагүй л байна даа замбараагүй бадлаас болж дээ

    Хариулах
    • 66.181.188.180
      2020/11/12

      Гаднаас халдвартай хүн маш их орж ирэх болсон сүүлийн үед ачаалал их болсон оос анхаарал алдсан дээр нь энхсаран сувилал бас хариуцлага алд жээ одоо яана ойр ойрхон нислэг хийж бөөн бөөн вирустэй хүмүүс авчирахаа болиоч дээ 3 сая иргэнээ бодооч дээ хүмүүст таалагдах гэж бүү бод мэргэж лийн хатуу байгаач дээ

  • 66.181.190.153
    2020/11/11

    Eoooooooo arai yumaaa ajilaa sain hiihgui amisgaanuud yumaa buun mungu bodson durakuud

    Хариулах
  • 192.82.77.112
    2020/11/11

    Naad enkh saran chin ugaasaa dotood zohion baiguulalt baihgui, zabaan, usand oroh oroo ugui, shav shar ustai muuhai gazar. 21 honog tusgaarlah yamar shaardlaga hangaagui, mash olon humuus gomdolttoi bdag sh dee, omnoh tusgaarlaltand bsan. Yaj yabaad ene 21 tusgaarlah hotolbort orood olon mayangan humuusiig tusgaarlaad bdag yum boloo gaihaltai!!! Olon havar negentee gej unen yum bnaa, tiim uchiraas Enkh Saran gedeg gazraas coronavirus aldlaa sh dee. Ene baiguullagiin humuust haruitsalag tootsoj ajilaa ULSIin ONtsgoi komissooo!!!. Ene Enkh saran subilal chin ulsiin ontsgoi komisiin uureg daalgavariig bieluuleegui uchiraas mongol ulsiig coronavirus.r haldvar taraalaa sh dee. Yaj yabaad subilal enee teree uilchger uzuuldeg yum boloo!!!

    Хариулах
    • 66.181.188.180
      2020/11/12

      Гаднаас ирсэн хүмүүсээс их олон хүн халдвартай гараад байхад зөөгөөд л байсан аачаалал ихдэнгүүт анхаарал суларч эмх замбараа алдаж байхгүй юу даа юу ч мэдэхгүй байж худлаа орилолдох хүмүүсийн үгэнд оролгүй хатуу чанга бай мэргэжлийн бай хүмүүсийн хэл амнаас айж ажиллаад гэрийн хориог цуцалсан одоо үүнийхээ горыг ингэж амсч байх юмаа

  • 122.201.27.62
    2020/11/11

    neg negeer ni tusgaarlahguin bol tusgaarlalt gej bgaad yah ym be eruul humuusiig hurtel ersdeld oruulj iim ym hiij bdag shunal ni dendsen humuus ymaa mongo l olj bval hamaagui ymuu iim zuiliig yagad tootsoogui gej uneheer heterch bn

    Хариулах
  • 64.119.24.107
    2020/11/11

    1,1 r ni tusgaarlaach ee

    Хариулах
  • 202.9.47.15
    2020/11/11

    ийм юмаа мэддэггүй юм бхдаа. хэн ч бодохдоо ийм эргүү юм зохион байгуулмааргүй юм.

    Хариулах
  • 103.229.121.90
    2020/11/11

    Ёстой хариуцлагагүй юмаа. Сарангэрэлийг салбарын сайдаар буцаагаад томилох хэрэгтэй. Албан тушаалд хэт донтогсод ийм л балаг тарина даа.

    Хариулах
    • 66.181.181.216
      2020/11/11

      Зөв

  • 103.57.93.181
    2020/11/11

    энэ арай бишээ тусгаарлагдаад олон хоносон шинжилгээгээ өгсөн хүн дээр ямарч шинжилгээний хариу гараагүй хүнийг шинээр оруулна гэдэг юу гэсэн үг вэ

    Хариулах
    • 122.201.31.202
      2020/11/11

      ok

  • 64.119.25.27
    2020/11/11

    ...эх сурвалжийн мэдээлэл байна... гээд бичсэн байна. Эх сурвалжаа бичнэ үү, та!

    Хариулах
  • 66.181.161.98
    2020/11/11

    eruul humuus deer shinjilgeenii hariu garaagui bhad hun oruulna gedg bj bolhuu arai denduu yumaa

    Хариулах
  • 192.82.69.86
    2020/11/11

    oorsdoo ter owchloltei gazraas ircheed oorsdiigo gertee tusgaarlaj bhgui yun tglolt ntr uhamsarguin be yasn ard irgedee bodohgui hariutslagagui bna

    Хариулах
  • 192.82.70.209
    2020/11/11

    Явж өглөө л дөө одоо

    Хариулах
  • 202.21.117.10
    2020/11/11

    14 хоног гэрийн тусгаарлалтанд байх хариуцлага алдаж бга хүмүүстэй хариуцлагатооцох хэрэгтэйшд олон хүнийг улс орноо баллад юун тэвчээргүй олон газраар явдаг ч юм ядаж бхад

    Хариулах
    • 124.158.69.125
      2020/11/11

      Gerin tusgaarlalt bhgvi 9n sard tsutsalsan shde

    • 202.21.124.130
      2020/11/11

      tiishd