Дорнод аймгийн Онцгой комиссын 52 дугаар хуралдаанаас мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтэд үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргажээ.
-Нийслэлд хийгдэж буй нэгдүгээр хавьтлын 24 иргэний шинжилгээний хариу гартал, мөн бусад хавьтлын тандалт судалгааны дүн гарталх хугацаанд буюу өнөөдрийн 10.00 цагаас 2020.11.14-ний өглөөний 09.00 цаг хүртэлх хүгацаанд аймгийн төвийн болон сумдын бүх цэцэрлэг, сургууль, Дорнод Их сургууль, Дорнод Политехник коллеж, МСҮТ, өдөр өнжүүлэх, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож байна.
-Аймгийн хэмжээнд үзвэр, урлаг, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, мөн баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хориглолоо. Харин хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд, ресторан кафе, зочид буудлууд халдвар, хамгааллын дэглэм баримтлан хэвийн ажиллана.
-Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Аймгийн төв Чойбалсан хот болон бусад сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд л аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.9.46.84
UBaas l deer uom.End gants ARHI l cheleetei zaragdaj bn
Хариулах