News Paparazzi : "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар Ж.Энхбаярыг томилох уу

Moderator
2020/11/09

Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилох тохироо хийсэн гэх мэдээлэл байна. Түүний хувьд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдсан асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Шадар сайд Я.Содбаатарын хамтаар ажиллаж байгаа юм.

Ж.Энхбаярыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар томилогдоно гэх мэдээлэл гарсан ч томилогдоогүй.  Түүний хувьд 2020 оны сонгуульд өрсөлдөхгүйгээр намын аппаратаа удирдаж ажилласан. Мөн ЖДҮХС-аас зээл авсан тухай баримт дэлгэгдсэн. Тиймээс нам нь хариуцлага тооцож УИХ-д нэр дэвшүүлээгүй гэх мэдээлэл байсан ч ийнхүү тушаал дэвшүүлж буй бололтой. 

Нөгөөтэйгүүр Ж.Энхбаяр нь Дархан, Эрдэнэтийн бүс нутагт томоохон бизнестэй. Түүнийгээ хамгаалахын тулд "Эрдэнэт"-ийн захирал болохоос татгалзахгүй байх гэх мэдээлэл ч МАН дотор яригдаж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Энхбаяр нь 49 хувийн асуудлыг төрд авах эсвэл хувийн хэвшилд нь буцаан өгөх эсэх болон гэрээ, мөнгөний асуудлаар "Монголын зэс корпораци" ХХК-тай нууц тохироонуудыг хийж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. 

"Монголын зэс корпораци" ХХК-ийн хувьд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан нийт мөнгийг хүү, алдангийн хамтаар Засгийн газраас нэхэмжилсэн бөгөөд хувийн хэвшлийг хохироосон гэх үндэслэлээр Үндсэн хууль цэцэд хандаж цаашлаад Арбитрын шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэх гаргахаар төлөвлөсөн гэж буй. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.11
    2020/11/12

    Маш зөв боловсролтой залуусыг томилох хэрэгтэй

    Хариулах
  • 122.201.23.84
    2020/11/10

    Ж.Энхбаяр ЖДҮ-ээс мөнгө идэж ямар өчүүхэн хүн бэ гэдгээ таниулсан. Монголын төрд өөрийн хувийн хүсэл шуналаа дарж чаддаггүй хүн хэрэггүй ээ!!!

    Хариулах
  • 202.179.21.239
    2020/11/10

    Uag tohiroh hunee oljee. J.Enhbaur shydraga hariytslagatai hunii huuhed demjij bna.

    Хариулах
  • 202.9.47.25
    2020/11/09

    Энэ пизда зайлааа

    Хариулах
  • 43.242.243.194
    2020/11/09

    Estoi shunal yumaa hanaj tsaddaggui yum bhda

    Хариулах
  • 66.181.164.132
    2020/11/09

    Монгол хүн байна даа, ЖДҮ-гээс хуссан туршлагаа Эрдэнэт дээр хэрэгжүүлж цавчааны мөнгөөрөө Жое Байданд хахуул өгөөд Саран дээр газар авч далайд гарцтай орон болгооч, please

    Хариулах