News paparazzi : “Коронавирусээр өвчилсөн сувилагч ХӨСҮТ-д ажиллаж байхдаа халдвар авсан эсэхийг шалгаж байна”

Moderator
2020/11/07

ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагчаас тусгаарлалтын 12 дахь хоног дээр нь халдвар илэрсэн талаар өчигдөр /2020.11.06/ ЭМЯ мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор УОК-оос мэдээлэл өглөө.

“Сувилагч ХӨСҮТ-д ажиллаж байхдаа халдвар авсан эсэхийг  шалгаж байна. Тус сувилагч наймдугаар сард Солонгосоос ирж, ажилдаа ороод нэг сар болсон. Үнэхээр ажлаа хийж байгаад халдвар авсан эсэхийг шалгаж байна. Одоо камерын шалгалт хийж байна.

Түүнчлэн цахим сүлжээнд “өнгөрсөн онд манай оронд ханиад томуу хүнд хэлбэрээр тархсан нь коронавирус байсан уу” гэсэн хардлага бүхий мэдээлэл яваад байна. Бид томуугаар өвчилж байсан 6 мянган хүнд тандалт судалгаа хийхэд коронавирус илрээгүй. Цаашид мөн тандалт судалгаа хийх болно.

Дээр нь иргэд өөрсдөө ухамсартай байх ёстой. Зөрчлийн тухай хуулиар худал мэдээлэл тараавал хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Нийгмийн сэтгэлзүй тайван байх ёстой. Худлаа, иргэдийг цочирдуулсан мэдээлэл тарааж болохгүй гэдийг анхааруулъя" гэв. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна