News paparazzi : УИХ-ын гишүүн Н.Учралын бие муудаж, II эмнэлэгт ханджээ

Moderator
20 цаг 24 минутын өмнө

"Их засаг" их сургуулийг үүсгэн байгуулагч н.Нямосор гуайн хүү гэдгээр иргэд мэдэх Н.Учрал 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, парламентын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа нэгэн. 

Тэрээр өнөөдөр УИХ-ын Цахим, бодлогын байнгын хорооны даргын албан тушаалыг хашиж буй. Байнгын хороог шинэ залуу парламентын гишүүнээр удирдуулдаггүй. Энэ нь түүнийг хууль тогтоох байгууллага, Монголын парламентад нэлээдгүй туршлагажиж байгаагийн илрэл юм. 

Тэгвэл түүний бие муудаж, Улсын II эмнэлэгт өнөөдөр хандаад байгаа гэх албан бус мэдээлэл байна. 

Харин түүний бие ямар учраас муудаж, эмнэлгийн байгууллагад хандсан нь тодорхойгүй байна. Учир нь Хувь хүний нууцын тухай хуулиар “Хүний эрүүл мэндийн тухай мэдээлэл” нууцад хамаардаг юм. Харин бид зарим эх сурвалжаас түүний биеийн байдлыг тодруулахад “Өчигдөр /2020.11.06/ УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон” гэсэн хариултыг өгсөн юм. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.151
    16 цагийн өмнө

    korono tussan bh wi de elentsgiin chin nuuts yahaaraa nuudag ym doh l dusaagui bol il l bh heregte

    Хариулах
  • 202.126.89.131
    17 цагийн өмнө

    Хувь хүний нууцын тухай хууль хүчингүй болсныг мэдээгүй сэтгүүлч байна да

    Хариулах