УОК өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдсан. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг яг одоо танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар "УОК-ын ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн. Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаатай хаасан. Энэ боомтуудыг гарагийн зохицуулалттай нээх тодорхой үүрэг, чиглэлүүд өгөөд байна. Иргэдэд хандаж үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээн, боловсролын байгууллагуудад амны хаалт заавал зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байна.
Хүнсний хангамж нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Ургац хураалт 95 хувьтай, өвлийн мах бэлтгэлийн ажил эхэлж байна. Ирэх 7 хоногт хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зарим шийдвэрийг гаргана. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Цаашдаа эрсдэл нөхцөл үүсэх, дотроо халдвар тархсан нөхцөлд ямар байх талаар хэлэлцэж шийдлээ. ХӨСҮТ-д халдвар авсан сувилагч эмнэлгээс гарч энгийн иргэдтэй харьцаагүй. Манай улсад дотооддоо коронавирусийн халдвар тархаагүй тул УОК ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт тавьсан талаар шийдвэр гаргаагүй.
Сэлэнгэ аймагт нөхцөл байдал амаргүй байна. Учир нь хойд хөршид өвчлөл, нас баралт огцом нэмэгдсэн. Тиймээс хоёр сайдаар ахлуулсан ажлын хэсэг тэнд ажиллаж байна. Сэлэнгэ аймагт Сүхбаатар болон Алтанбулаг боомт байдаг. Сүхбаатар боомт хэвийн ажиллана. Алтанбулагийн боомтоор нийт импортын 9,2 хувь орж ирж байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн харьцангуй бага орж байна. Тиймээс хүндрэл багатайгаар эрсдэлийг бууруулах бодолтой байна.
Сүүлийн өдрүүдэд өдөр болгон ковидын тохиолдол илэрч байна. Тиймээс Алтанбулагт карантины бүс тогтоосон. Орж ирж байгаа жолооч нарыг 72 цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой байгаа ч тэр болгон чадахгүй байна " гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
64.119.27.32
za ashgyi de yagad kovid19 awchihdag suwilagch we? hudu oron nutagt suwilagch nart surgalt muu orj de uuriigu hamgaalj chadahgyi genen bna da surgalt sain orohgyi bol bolohgyin de
Хариулах202.55.188.84
ок
Хариулах