News Paparazzi:Соёлын яам 18 сая төгрөгөөр хивс авч, байрны засварт 127 сая төгрөг зарцуулжээ

Moderator
23 цаг 26 минутын өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний танхим Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Тодруулбал, тус яам Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ, дотоод аудит гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

Харин тус яам байгуулагдаад Соёлын төв өргөөнд толгой хорогдож байгаад есдүгээр сард хуучнаар Монголд суух Лаос улсын элчин сайдын яамны байранд нүүж орсон. Тэгвэл тус байрны дотоод заслын ажилд 79 сая төгрөг, гадна засварын ажилд 48 сая төгрөг зарцуулсан нь “Шилэн данс”-нд бичигдсэн байна. Харин хивс, дорож, хивсэнцэрт 18 сая гаруй төгрөг зарцуулжээ. 

Эх сурвалж: Shilendans.gov.mn
Эх сурвалж: Shilendans.gov.mn
Соёлын яамны сайдаар С.Чулуун, дэд сайдаар архитектор М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаа Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар томилогдон ажиллаж байгаа юм. 

Харин саяхан Соёлын сайдын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийсэн байдаг. Тодруулбал, сайдын зөвлөлд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, “Чингис хаан” одонт, СГЗ Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, СГЗ, бурханч лам Г.Пүрэвбат, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ, дуучин Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, МУГЖ, дуучин, продюсер Б.Дашдондог, доктор, профессор Э.Сонинтогос, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал, СГЗ, нэвтрүүлэгч Д.Цоодол, МУГЖ Н.Онон, “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар, найруулагч Б.Баатар нарын соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, уран бүтээлч, эрдэмтэн судлаачид багтжээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.138
    19 цагийн өмнө

    20 гаруй жил өөрийн байргүй байсан яам яагаад энэ зэргийн зардал гарч болохгүй гэж хэтэрхий туйлширч солиорох юм. сайн сайхан талаас нь харж нийгэмд зөв эерэг мэдээ цацаж явах хэрэгтэй

    Хариулах
  • 122.201.31.169
    19 цагийн өмнө

    Amjilt husie. Shineer baiguulagdaj bga yam gehed zardal ni baga baina doo. Paparazzi arai heterhii yumand hoshuu dureh yumaa

    Хариулах
  • 192.82.93.3
    20 цагийн өмнө

    Энэ зэргийн зардал гаралгүй яахав дээ.

    Хариулах
  • 66.181.187.184
    21 цагийн өмнө

    шинэ яам орчноо бүрдүүлж тохижилт хийх нь зөв шүү дээ соёлын яам шүү дээ

    Хариулах
  • 139.5.216.102
    22 цагийн өмнө

    эх сурвалж isee.mn

    Хариулах