News Paparazzi: БАРИМТ: Хасбанк 2015 онд нас барсан Б-ын нэр дээр 2017 онд данс нээж гүйлгээ хийсэн үү

Moderator
2020/11/04

Хууран мэхлэлт, залилан гээд гэмт хэргийн сэдэвтэй кинонд гардаг шиг сэтгэл “зэвүүцэм” үйл явдал хүний нийгэмд, цаашлаад Монгол улсад гарсан байж болзошгүй байна. Энэхүү үйл явдлыг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ. 

-БАЙГУУЛАМЖ ХК НЬ 2006 ОНД ХХК БОЛЖ ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ-

Тодруулбал, Анх 1991 онд Байгууламж ХК (Хувьцаат компани) байгуулагдсан гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Мөн zangia.mn сайтад нийтлэгдсэн “Бидний тухай” гэх Байгууламж компанийн мэдээлэлд “1991 оноос нийгэмд гарсан өөрчлөлтөөс хойш Байгууламж ХХК 90 гаруй барилга объект төслийг гүйцэтгэж …” гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Гэтэл тус компани 2006 онд ХХК (Хязгаарлагдмал хариуцлагатай компани)-иар Улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал, iSee.mn сайтын өнөөдөр хөндөж буй мэдээлэл тус компани болоод нэр бүхий банктай холбоотой байж болзошгүй байгаа юм. 

УБЕГ-ын нээлттэй мэдээлэл
УБЕГ-ын нээлттэй мэдээлэл

-2015 ОНД НАС БАРСАН Д.БАТ**** АГСНЫ НЭР ДЭЭР 2017 ОНД ХАСБАНКАНД ДАНС НЭЭГДЭЖ, ГҮЙЛГЭЭ ХИЙГДСЭН ҮҮ-

Учир нь Д.Бат**** (iSee.mn сайт бурхан болооч, түүний гэр бүлийг хүндэтгэж нэрийг нь бүтэн бичээгүй болно) агсан эцэг эх, ах дүүсийн хамт Байгууламж ХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тэрээр 1997 оны гуравдугаар сараас эхлэн гадаад амьдарч байгаад 2015 онд АНУ-д өвчний улмаас нас баржээ. 

Д.Бат**** агсан нь 2015 онд нас барсныг нотлох бүртгэл
Д.Бат**** агсан нь 2015 онд нас барсныг нотлох бүртгэл

 

Гэтэл, талийгаач Д.Бат**** агсны нэр дээр 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр Хасбанканд 5002050258 тоот данс нээгдэж, маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Байгууламж компанийн ноогдол ашиг болох 14 сая гаруй төгрөг тус дансанд орж ирээд, тэр өдөртөө гүйлгээ хийгдэж тус мөнгийг хэн нэгэн “бэлэн”-ээр нь Хасбанкнаас авсан байж болзошгүй байгаа юм. Хачирхалтай нь, үйлчлүүлэгч нь банкны журмын дагуу иргэний үнэмлэх, гарын үсгийн баталгаа зэрэг өөрийгөө номлох баримтаа  уншуулсан болж таарна. 

Д.Бат**** агсны нэр дээр 2017 онд Хасбанканд данс нээгдэж гүйлгээ хийгдсэн байж болзошгүй баримт
Д.Бат**** агсны нэр дээр 2017 онд Хасбанканд данс нээгдэж гүйлгээ хийгдсэн байж болзошгүй баримт
"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн хуулга

-АСУУЛТ-

Хэрэв энэхүү баримтууд үнэн бол хэн Д.Бат**** агсны өмнөөс Хасбанканд данс нээлгэж, гүйлгээ хийв, Хасбанк яагаад данс нээв гэх асуулт гарч байна. Нөгөөтэй 1991 онд Байгууламж ХК (Хувьцаат компани) байгуулагдсан нь үнэн бол тус компани, хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүйгээр 2006 онд ямар замаар ХХК (Хязгаарлагдмал хариуцлагатай компани) болов зэрэг асуулт гарч байгаа юм. Мөн иргэдийн өмнөөс хувьцааны гүйлгээ хийдэг бүлэглэл, сүлжээ байдаг юм биш биз гэх хардлага ч төрж байна. Иймд иргэн та хувьцаа эзэмшдэг бол таны хувьцаа хууль ёсны байгаа эсэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК -нд очиж шалгуулж, дансны хуулгаа аваарай гэж зөвлөх байна.

Үргэлжлэл бий ...

Эх сурвалж Isee.mn


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.173
    2020/11/06

    Эсвэл Иргэний бүртгэлийнхэн холбоотой гэсэн үг. Гадаадад Нас барсан монголд ирээгүй удсан хүний мэдээллийг ашиглан хуурамч иргэний үнэмлэх нээж өгсөн гэсэн үг юм бишүү. 2 иргэний үнэмлэхтэй 2 нэртэй байдаг хүмүүс манай энэ томчуудад их бий л гэж яриад байдаг даа. Мөнгө оруулж гаргах нөгөө нэр иргэний үнэмлэхээ ашиглаж тбб юмуу коипани байгуулж тендерт оролцдог гээд

    Хариулах
  • 202.126.89.244
    2020/11/05

    Хас үнэхээр дамбуу банканд мөнгө үлдээгээд 2015 онд 2020 онд авсан чинь 16евро 9 болсондоо энэ ариун банк уу

    Хариулах
  • 202.126.88.183
    2020/11/05

    хас банк угаасаа дампуу ш дээ

    Хариулах
    • 202.126.88.193
      2020/11/05

      Chi yu meddiiiin

  • 202.126.88.164
    2020/11/04

    Манай нөхөр зоос гоёлд хувьцаагаа өгсөн гэдэг юм одоо нэг брокёрын пүүсд бүртгэлтэй байна гээд очсон чинь зарсан 20к байна гэсэн бараг 30 жил болсон ноогдол ашиг шүү юм мэдэхгүй болохоор бусдад ашиглуулдаг байх даа

    Хариулах
  • 64.119.17.104
    2020/11/04

    Банкны зээлийн эдийн засагч нарыг сайн шалгах хэрэгтэй .

    Хариулах
    • 66.181.161.67
      2020/11/06

      Энэнд зээлийн эдийн засагч нар ямар хамаатайн