News paparazzi : ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшсэн П.Оюунчимэгийг буцааж, таван гишүүнийг танилцуулж байна

Moderator
2020/11/03

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын таван гишүүний сонгон шалгаруулалтын тайлан, нэр дэвшигчдийг танилцуулж байна. Тодруулбал, Нээлттэй сонсголоор нийт 19 хүний нэр дэвшсэн ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо доорх таван нэр дэвшигчийг танилцуулж байна. 

ҮҮНД:

Хуульч Ж.Хунан

ХЗДХЯ-ны мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форумд төслийн зөвлөх, “Партнерс форевер” хуульч. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Хуульч, судлаач Б.Энхболд

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч.

Шинжээч Г.Нарантуяа

Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004 оноос ХЭҮК-т референт, ажлын албаны дарга, Австралийн Үндэсний Их Сургуулийн докторант судлаач хийж байгаад 2018 оноос бие даасан шинжээчээр ажиллаж байна.

Хуульч эрхзүйч Д.Сүнжид

Өмгөөлөгч, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч,  Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна. 

Хуульч Х.Мөнхзул

Сонгинохайрхан дүүргийн шүүх “Нарийн бичгийн дарга”, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”, Хүний эрхийн үндэсний комисст ажилласан.

Сонирхуулахад,ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг гишүүнд нэрээ дэвшүүлсэн П.Оюунчимэгийг тухайн шалгуур шаардлагыг хангахгүй хэмээн ажлын хэсэг үзэж ХЗБХ-нд уламжилгүй өнгөрөгч Баасан гарагт буцаасан билээ.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.171
    2020/11/04

    болж бнаа. амжилт хүсье

    Хариулах
  • 203.23.49.199
    2020/11/04

    Сүнжид нь дээр дээ

    Хариулах
  • 150.129.141.76
    2020/11/04

    Б.Энхболдийг дэмжиж байна. Залуу хүн арай өөр бий. Амжилт хүсье.

    Хариулах
  • 59.153.112.13
    2020/11/04

    Б.Энхболд асуудалгүй шүү...

    Хариулах
  • 103.212.119.151
    2020/11/03

    Enhboldod amjilt

    Хариулах
  • 66.181.161.22
    2020/11/03

    Энхболддоо амжилт хүсье дэмжинэ.

    Хариулах
  • 59.153.113.137
    2020/11/03

    Enkhbold doktor uneheer mergeshsen mundag hun shuu. Amjilt husye

    Хариулах
  • 66.181.161.69
    2020/11/03

    Энхболдыг дэмжиж бнаа

    Хариулах
    • 59.153.113.137
      2020/11/03

      Tiimee sanal neg bna. Bolowsrol, medleg, huwi huniihee huwid ch ter itgel daah hun.