Туркийн баруун нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 20 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдал, байгалийн гамшгийн агентлаг мэдээллээ.
Өмнө нь 17 хүн амиа алдаж, 763 хүн гэмтсэн гэж мэдээлж байжээ. Баасан гарагт Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв нь Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгейн тэнгист байжээ. Газар хөдлөлт жижиг цунами үүсгэж, Сеферихисар хотын эргийн гудамжууд үерт автсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Грекийн арлуудад мэдрэгдсэн бөгөөд тус улсын судлаачид газар хөдлөлтийн хүч нь 6.9 магнитуд байсан гэж тооцжээ.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Самос арал дээр хоёр хүүхэд амиа алдаж, 20 хүн гэмтсэн байна.
Эх сурвалж: CBS news
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна