News paparazzi :Тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрсэн асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Moderator
2020/10/30

Засгийн газар өнөөдөр /2020.10.30/ 15.00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авчаа. Тиймээс Шадар сайд Засгийн газарт мэдээлэл танилцуулж, яаралтай арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн үүнтэй холбоотойгоор зарим боомтуудыг яаралтай хаах шийдвэр гаргаж магадгүй гэсэн мэдээлэл байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна