ХАР ЧӨТГӨРИЙН АЮУЛ НҮҮРЛЭВ ҮҮ?

Moderator
2020/10/29

Сүүлийн жилүүдэд хүүхэд залуусын хар тамхи мансууруулах бодисны хэрэглээ газар авч, чимээгүй тахлын түвшинд хүрээд байгаа билээ. Тэгвэл Голланд улсаас хар тамхи Монгол Улс руу импортлогдон орж ирж, залуусын дунд хэрэглээ болж байна гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Black Devil буюу Хар чөтгөр гэх Голланд улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн янжуур сүүлийн үед үзэгдэх болсон нь энэхүү хардлагыг баталгаажуулж байна.  

Голланд нь мансууруулах бодис хар тамхины хэрэглээг хуульчилсан, бүх төрлийн мансууруулах бодис чөлөөтэй худалдаалагддаг улс билээ. Тэр бүү хэл хар тамхины орц бүхий бялууг ч Голландад амталж үзэх боломжтой гэх нь бий. Өндөр хөгжилд хүрснийхээ дараа улс орнууд хар тамхины хэрэглээг хуулиар зөвшөөрөх нь бий.

Гэвч Монгол Улс, Манай хүүхэд залуус үүнд бэлэн гэж үү?! Хэсэг залуус Black Devil тамхи татаж байгаа дүрс бичлэг ч аюулгүйн камерт үлдсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм. Иймд хууль хяналт болон Мэргэжлийн хяналтын газрууд энэ талаар анхааралдаа авч, Black Devil гэх энэхүү хар тамхины орц агуулсан байж болох тамхийг шалгаж үзээсэй.  





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.