2020 оны УИХ-ын сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж ялагдал хүлээсэн Б.Наранхүүг сонгуулийн үеэр 300 мотоцикль тараахаар бэлтгэж байна гэх зураг бүхий мэдээлэл сурталчилгааны хугацаанд цахим орчинд тарсан. Тодруулбал, Дундговь аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны байрны өмнө камаз машинд ачсан мотоциклийг буулгаж буй зураг тарж байв.
Тухайн үед бид УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгээс энэ талаар тодруулахад “Миний мотоцикль бишээ. Би судлуулсан. Хамгаалалтын шугамаар ирсэн мотоцикль гэсэн” гэх хариултыг өгч байсан юм.
Тэгвэл тэрбээр дээрх мотоциклийг иргэдэд өгч чадалгүй буцаажээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад мотоциклийг тараахаар бэлтгэж байх үед МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо бол цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэдний гаргасан гомдлын дагуу цагдаагийхан битүүжилсэн гэлээ.
Цагдаагийн хурандаа Ч.Чинбат энэ тухай "Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирсэн. Мотоциклийг битүүмжлээд, шалгаж байна” гэж мэдэгдэж байсан.
Тус хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Харин Дундговьчууд дээрх үйл явдлыг 8 жилийн өмнө өгөхөөр амласан байсан мотоциклио нөхөн өгөх гэж байсан гэх тайлбарыг хэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
211.36.135.184
8 jiliin umnuh amlalt ch bai yu ch bai songuuliin uyeer taraaj sanal awah gesen l sanaa ni oilgomjtoi shuu dee
Хариулах