News Paparazzi:Хүүгийн ээж айл руу яваад ирэх хооронд уйлсан гэсэн шалтгаанаар зодож, аминд нь хүрчээ

Moderator
2020/10/27

Тодруулбал, Дорноговь аймагт хойд аавдаа хүчирхийлүүлсэн 9 настай охин, Сэлэнгэ аймагт аавдаа зодуулж, амиа алдсан 1 настай хүү, Сонгинохайрхан дүүрэгт гэртэйгээ шатаж амиа алдсан дөрвөн хүүхдийн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарч, олон нийтийг эмзэглүүлээд байна.

-ХҮҮГИЙН ТӨРСӨН ЭЦЭГ ГЭХ З НЬ ХЭРЭГ ГАРСАН ӨДӨР СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭЭГҮЙ, ЭРҮҮЛ УХААНТАЙ БАЙСАН
ГЭДГИЙГ ЭХ СУРВАЛЖУУД ДУРДЖЭЭ-

Хойд аавдаа зодуулж амиа алдсан 9 настай охины мэдээлэл дарагдаж ч амжаагүй байхад дахин нэг бяцхан хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан нь иргэдийг айдаст автуулсан юм. Энэхүү хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодож, амийг нь хөнөөсөн. Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход олон цаг зодуулсан хүүгийн чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байсан” хэмээн мэдээлсэн байдаг.

Харин тухайн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэхдээ “Энэ сарын 25-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт  1 нас 5 сартай хүү гадны нөлөөтөй байдлаар амиа алдсан нь тогтоогдсон. Хүүгийн үхэлд төрсөн эцэг болох З-г сэжиглэн, шалгаж тус этгээдэд цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн юм.

-ХҮҮГИЙН ЭЭЖ ГЭХ Н НЬ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БӨГӨӨД
ТУС ГЭР БҮЛ ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ БАЙЖЭЭ-

Амиа алдсан хүүг Б гэдэг байсан бөгөөд түүний төрсөн эцэг З нь хүүгийн аминд хүрсэн болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэг гарсан өдөр хүүгийн эцэг гэх З нь архидан согтуураагүй эрүүл ухаантай байсан, ээж нь ойрхон айл руу яваад ирэх хооронд хүү уйлаад байсан учир дуугүй болгох гэж нэг цохисон. Олон удаа саваа модоор зодоогүй байх” гэсэн мэдээллийг албан бус эх сурвалжууд хэлсэн юм. Тус гэр бүл гурван хүүхэдтэй бөгөөд амиа алдсан Б хүү хамгийн бага хүүхэд нь байжээ. Хүүгийн ээж Н нь сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй ба тус сумын эмнэлэгт ажилладаг ажээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг мөрдөн шалгаж тус гэр бүлд өмнө нь хүчирхийлэл үйлдэгддэг байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.93
    2020/10/28

    Үнэн зөв мэдээлэлмээр юмаа. Согтуу байсан хүнийг эрүүл болгоод, эрүүл хүнийг сэтгэцтэй болгочих юм. Яаж ийж байгаад ялаас мултрах гэсэн башир арга хэрэглээд байна уу даа.

    Хариулах
  • 202.126.88.32
    2020/10/28

    Nvdeeree harsan yum shig hudal medeelel bichhee boliochee eej ni setgetsiin oorchloltteich geh shig sumiin emnelegt ajildagch gj bh shig tiim bish shdee hvnii zovlongoor zugaa hiihee bolioch

    Хариулах
  • 202.55.188.91
    2020/10/27

    Hoid yumuu jinhene etseg ni yumuu ali ni we erguu2 yum bichihiin

    Хариулах
    • 122.201.24.125
      2020/10/28

      Gui Harin bur tarhi erguuleed 3 ni ch geh shig teneg teneg yum bichih yum

  • 202.126.88.230
    2020/10/27

    Энэ бүхнийг дуусгах юмсан ...хайран хүүхдүүд эвий

    Хариулах
  • 66.181.185.150
    2020/10/27

    teneg nowsh shorondoo hatah uheesei

    Хариулах
  • 66.181.187.199
    2020/10/27

    ээж аавуудаа бяцхан үрсээ харж хандалдаа үүнээс хойш бяцхан зүрх бүү зогсог

    Хариулах
  • 66.181.161.12
    2020/10/27

    Paparatsi jooxn vnn ym niitleechde sdanuud

    Хариулах
  • 202.179.25.23
    2020/10/27

    ойлгомжгүй мэдээлэл тавихаа болимоор юм. Уншаад ойлгохгүй болж бна.Баталгаатай мэдээ тавиач. Хойд эцэг нь байснаа төрсөн эцэг болоод , 2 нөхөртэй болж таарч бна уу. Ийм бж сэтгүүлч, сэтгүүл зүйн ёс зүй гэж солиорохоо болиоч. Энгийн би хүртэл гайхахад хүрч бн

    Хариулах
  • 66.181.161.125
    2020/10/27

    Бүр ямарч ойлгомжгүй болчихлоо

    Хариулах
  • 192.82.65.176
    2020/10/27

    Яахаараа нэг удаа цохисон хүүхдийн ам хамар чихнээс цус гардаг байнаа яаж ч бодсон битгий олныг төөрөгдүүлсэн худал мэдээ цацаад байлдаа

    Хариулах
  • 66.181.161.62
    2020/10/27

    Yugsen ch ugiin setgetsiin uurchlulttei hun emnelegt ajildag ymu?

    Хариулах
    • 66.181.161.69
      2020/10/27

      Харин тийн. Хачин2 юм бичих юмаа

  • 203.91.115.49
    2020/10/27

    Neg yumaa hed dahin deer door ni oruulj bichdiin be nairuulga utga zuigee har l

    Хариулах
  • 66.181.161.92
    2020/10/27

    Gaj donton tsaaz

    Хариулах
  • 202.72.240.53
    2020/10/27

    adguus

    Хариулах