News paparazzi : БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360+”, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй байсан тул Зөрчлийн хэрэг нээлээ.

Moderator
2020/10/23

ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТГҮЙ ЭМ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Баянгол дүүрэгт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360+”, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй “Garcinia” болон “Garcinia Cambogia Extrakt” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, торгуулийн арга хэмжээ авч, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна.
Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 5.231.149.200
    2020/10/29

    Tumen plaza - 44-r languu d Bas zarj bnlee bugdiin sain shalgah heregtei ymar ch um bgaan todorhoiguie uildverlesen uls bicheg ni bhgui ard irgediin tolgoig erguulj huurch zarj bgaa uchir bugdiin Alban esniih emiin burtgeliin gerchilgee tei bolgoh estoi!!!!!!!

    Хариулах
  • 202.179.21.232
    2020/10/24

    мэжикэн кофе гээд л хуурамч юм их байгаа

    Хариулах