БНХАУ-ын төв мэдээллийн сайт “Baidu”-д “аравдугаар сарын 14-нд Улаанбаатар-Хөх хот чиглэлд нислэг үйлдэж байсан ОМ-223 дугаартай "Монголиан Эйрлайнс" компанийн нисэх онгоцноос коронавирусийн халдвартай таван зорчигч илэрсэн тул энэ чиглэлийн нислэгийн үйл ажиллагааг нэг долоо хоног зогсоолоо” гэсэн мэдэгдэл өчигдөр шөнө нийтлэгджээ.
Тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас бусад таван чиглэлийн нислэгийг мөн түр хугацаанд цуцлаад байна. Тодруулбал, аравдугаар сарын 19-ээс 20-ны хооронд Иргэний нисэхийн ерөнхий газраас “Ethiopian Airlines”, “China Southern Airlines”, “Saudi Arabian Airline”s, “Vietnam Airlines”, “Mongolian Airlines” зэрэг компаниудын нислэгийг цуцлах арга хэмжээ, зааварчилгаа гаргажээ.
БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газраас ирүүлсэн мэдээллээр:
Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тус нислэгийг зарим эх сурвалжууд хоёр улсын хоорондын ногоон гарцтай холбоотой хэмээн мэдээлж байна. Бид энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга буюу УОК-ын Шуурхай штабын гишүүн Л.Мөнхтүшигтэй холбогдож, "Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн нислэгээр зорчсон таван иргэнээс коронавирус илэрсэн" гэх БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн талаар тодруулах гэсэн боловч тэрээр утсаа авсангүй. Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.
Харин зарим хэвлэлүүд ЭМЯ болон МИАТ-ээс тодруулахад "Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэнийг хүмүүс буруу ойлгоод байна. Тухайн онгоц Монголд цэнэглээд хөөрсөн. Түүнээс хүн бууж үлдсэн ч юм уу тийм зүйл болоогүй. Манай улс Бээжин рүү нислэг үйлдээгүй. Манай онгоц аравдугаар сарын 15-нд Хөх хотоос Бээжин рүү нисээд тэр оройдоо Улаанбаатарт ирсэн гэдэг нь худлаа. Таван зорчигчоос коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл" гэсэн тайлбарыг өгөөд байна.
Эх сурвалж: isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
64.119.24.116
Хятадуудын тараасан халдаасан өвчин.өвчтэй өөрсдийгөө авахгүй бусад руу бухаад байгаа юм бэ .
Хариулах192.82.70.216
Хужаа нар худлаа хуцаж байгаа юм.Хужаад итгэж болохгүй!
Хариулах202.126.88.40
ugui gsn bolgond itgedeg uher mongolchuud
Хариулах117.136.38.125
atamanuudaa.baidu.co m deer bn le.orood unsh da.translate hiigeed umsh umsh
Хариулах192.82.71.13
Монголиан Эйрлайнс ОМ 223 гэдэг нь тэгээд Оросын онгоц юм уу??????? Ш....д байгаарай
Хариулах202.9.46.118
Андуурсан бн...тайвширцгаа....
Хариулах202.126.88.71
Hudlaa shaa tanai sait dandaa hutsaj bhiin .gichiiniud chin
Хариулах66.181.161.114
Hha
66.181.161.45
mongold ilerchihsen ym bishuu
Хариулах64.119.19.40
Unshaad ch oilgohoo baitsinmu
202.179.25.160
Үгүй гэсэн бшдээ. Сайн унш