Улсын Онцгой комиссоос томилогдсон шуурхай бүлэг зуншлага муу аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж, Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн зургаан аймгуудад ““маш ихээс, их” эрсдэлтэй, өвөлжилт хүндэрнэ гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.
Ингээд Засгийн газрын хуралдаанаар “энэхүү зургаан аймгийн өвөлжилтийн бэлтгэлийг нь эрчимжүүлэхэд зориулан хөрөнгө, мөнгө олгох” шийдвэр гаргасан.
-Хээр бойлсон малын махыг аль улс руу экспортлох вэ-
Мөн дээрх зургаан аймгийн малчдаас 40 мянга гаруй толгой малыг Засгийн газар худалдан авч экспортод гаргана гэх мэдээлэл бий. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга “Зэвсэгт хүчний цэргүүдийг дайчилж, энэ зургаан аймагт хээрийн бой хийх” саналыг “Хөдөө аж ахуйн бирж”-ээр дамжуулан гаргасан байж болзошгүй байна.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн энэ санал үнэн бол өвөлжилт хүндэрнэ гэсэн зургаан аймгийн хөдөө хээр газарт, хүйт оруулаад /мах хөлдөх үед/, хээрийн майхан, платик барьж цэргийн алба хаагчаар мал нядлуулж, бой хийлгүүлнэ гэсэн үг юм. Гэтэл манай улс махаа экспортлоход БНХАУ, ОХУ зэрэг орнууд эрүүл ахуйн шаардлага тавихаас гадна, “үйлдвэрийн аргаар боловсруулсан байх”-ыг шаарддаг. Иймд “хээрийн бойгоор боловсруулсан” махыг экспортод гаргах боломжгүй болж, хувийн хэвшлүүдийн махны экспорт ч зогсоно гэсэн үг юм.
Сонирхуулахад, Цэргийн алба хаагчдыг Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллуулж байгаа.
Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж ажилласан Vanquish хамтлагийн дуучин Д.Дандий-Ядам гэх залууг ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирлаар томилоход Ерөнхийлөгчийг нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: iSee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.90.50
Хээрийн бой зөндөө хийж бсн одоо үхвэл гэж
Хариулах202.126.89.18
Dandii ni tuslah ni baisan yum chin argaguishdee hen sain tsunh barina, medeej yamar negen baidlaar darga tsereg boldog ni bichigdeegui huuli boljdee
Хариулах202.9.46.109
Heer mal gargaad yvj bh bas eh oron duudahuu te
Хариулах66.181.161.28
Чихэндээ ээмэг зүүсэн эр эм нь бараг ялгарахгүй залуус хотоор сэлгүүцэх болжээ. Тэднийг цэрэг явуулж хугацааг 2- 3 жил болгон төрөл бүрийн ажилд сурган элдүүрийг нь хангаж эр хүн болговол өөрт нь ч эх оронд ч хэрэгтэй.Цэргийн тоог нэмж бүтээн байгуулалтад сайн оролцуулья.
Хариулах66.181.161.33
Uuriinhuu amraltiin gazariiig hiilgejia hun yu ch hiilgej medne
Хариулах66.181.161.29
жоохон хүүхэдтэй залуучууд армид бас ажиллаж бга шүүдэ би 2 жоохон хүүхэдтэй хүйтэрч эхэлэх гэж бхад нөхрөө явуулна гдг бас л хэцүү бна шүү
Хариулах202.126.89.40
Хоолоо бэлдэх нь зөв штээ. Цэргүүд энэ байтугайг эх орны дуудлагаар хийнэ.
Хариулах202.179.24.231
Hotod turj ussun hun Mal mallaj chadah uu
Хариулах103.212.116.211
Хэрэгтэй цагт мал байтугай, хүн ал гээд явуулна ш дээ хө.
66.181.161.3
Эх орон дуудсан цагт эр цэрэг бэлэн байх ёстой