News paparazzi: Ардчилсан нам ялсан аймгуудын Засаг даргыг ч У.Хүрэлсүх томилно

Moderator
8 цаг 52 минутын өмнө

Энэ сарын 15-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болж өндөрлөсөн. Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам найман аймаг, нэг дүүрэгт ЯЛАЛТ байгуулсан. Ялалт байгуулсан аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж хурлын дарга болон Засаг даргаа томилно. Гэтэл энд нэг асуудал гарчээ. Тодруулбал, Ардчилсан нам ялсан аймгуудын Засаг даргын томилгоонд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох магадлалтай байна. Ардчилсан нам бус МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус аймгуудын Засаг даргыг томилох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үг.

Учир нь яг энэ өдрүүдэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Тус хууль батлагдвал аймгийн Засаг даргыг заавал Ерөнхий сайдтай зөвшилцөж томилох юм. Тийм ч учраас МАН уг хуулийг батлахаар яаравчилж буй тухай мэдээлэл байна.

Энэ хуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Д.Тогтохсүрэн нарын гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрдсэн.

Тухайн үед МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засаг даргыг төрийн төлөөлөгч гэдэг үүднээс Ерөнхий сайд томилдог болно” гэж мэдэгдэж байсан.

Орон нутгийн сонгуулийн өмнө тус хуулийг Ардчилсан намынхан болон зарим улс төрчид шүүмжилж нутгийн өөрөө удирдах ҮЙЛ АЖИЛЛАГААГ босоо удирдлагын системтэй болгох гэлээ. Орон нутагт эрх мэдлийг нь өгсөнгүй гэх шүүмжлэлийг гаргаж нэлээн хүчтэй давалгаалсан ч сонгуулийн дараа нам гүм болсон. 

Ямартай ч Ардчилсан нам ялсан аймгуудын Засаг даргыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилох уг асуудлаар намуудын удирдлагууд хэрхэн ойлголцох, яаж хайчнаас гарах, шийдвэрлэх асуудал нь анхаарал татаж байна.


Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл (27)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.32
    2020/10/25

    Ардчилсан нэг намын дарангуйлал уу. Сонгуулийг 90 оноос өмнө явагдаж байсан жишигээр явуулъя. Амар.

    Хариулах
  • 103.212.116.18
    2020/10/25

    ТЭГВЭЛ СОНГУУЛЬ ХИЙХ ХЭРЭГ БАЙСЫМУУ?

    Хариулах
  • 202.126.89.227
    2020/10/25

    Үнэхээр бухимдаж байна урд хилээ хаагаачээ хужаа нараар монгол орон минь дүүрчлээ одоо болимоор байна

    Хариулах
  • 202.126.89.227
    2020/10/25

    Одоо юуных нь бүтээн байгуулалт вэ өвөл боож байхад ажилгүй орлогоггүй иргэдээ дэмжиж ажил хийлгэх хэрэгтэйшдээ ард иргэд маань банкны зээлтэй хэцүүхэн бнашдээ

    Хариулах
  • 202.126.89.227
    2020/10/25

    Дарга цэрэг яахав короноотой хужаа нараа оруулхаа боль дотооддоо алдах ойрхон бна шүүдээ ард иргэдээ бодох цаг болоогүй юмуу сайдаа

    Хариулах
  • 139.5.217.170
    2020/10/24

    zuv, zuv hun tomiloh heregtei. Suhbaatriin zasag dargaar Iderbat geed batsuuriin gar hul acilgaliin ezniig tomilj bolohgui

    Хариулах
  • 66.181.161.39
    2020/10/23

    ЗЗНДНТУТ шинэ хууль 2024 оноос хэрэгжинэ . Арай ч тэгж хууль зөрчиж орон нутгийн НӨУЁ ийг уландаа гишгэхгүй биз. Хэрэв ард иргэдийн сонголтыг үл тоовол эвгүйрч мэдэх л юм.

    Хариулах
  • 203.91.115.49
    2020/10/23

    Орон нутгийн дотоод хэрэгт иргэдийн сонголтод хэтэрхий оролцож байж түмний дургүйцлийг төрүүлж гудамжинд гарахыг хүсч байвал хийл дээ.

    Хариулах
  • 202.21.98.34
    2020/10/23

    Энэ чинь нөгөө өөрсдөдөө зориулсан хууль баталдаг гэдэг нь харагдаад л байна даа

    Хариулах
  • 202.126.89.183
    2020/10/23

    buruu sh dee heden jil uliran suusan buh shig malnuud zondoo ba oron nutagaa uhaj ideed hahaj vhehees naaruur ymnuudiig solih gej l songuuli hiisen bi chin ymar hoid so d bga bish ih darlaad baiwal zewseg barin temtseh tsostoiard tvmen shvv ta nar bol bidnii hvcheer tsadaj ywaa malnuud shvv

    Хариулах
  • 124.158.113.3
    2020/10/23

    зөв зөв. аймгийн засаг дарга нар гэж бөөн эрх мэдэл хаан заан шиг өөрийгөө бодсон нөхдүүд байдаг. Мөн манай нам засаг бариагүй гэж анхан шатандаа ажил явдаггүй унагадаг.Амин хувиа бодсон 4 жил өнгөрдөг дараа нь МАН даа хэл манай нам засаг бариагүй иэд юм өгөөгүй хийлгээгүй гэдэг. Үүнийг болиулах хэрэгтэй

    Хариулах
  • 203.91.115.40
    2020/10/23

    Буруу шүү иргэдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй

    Хариулах
  • 203.91.115.40
    2020/10/23

    Орон нутгийн өөрөө удирдах ёс, эрх мэдэлд халдаж болохгүй

    Хариулах
  • 203.91.115.40
    2020/10/23

    Сайн ч муу ч бид орон нутагаа удирдах хүнийг өөрсдөө сонгож байна энэ нь үндсэн хуулиар олгогдсон эрх үүнийг хүчээр өөрчилж болохгүй

    Хариулах
  • 202.55.188.91
    2020/10/23

    Зөв2

    Хариулах
  • 202.179.2.250
    2020/10/23

    ЗӨВ Ш ДЭЭ..ҮРЭЛСҮХГ ДЭМЖИЖ БН....ДАРАА Н АН ЯЛВАЛ БАС Л АН-Н ЕРСАЙД Н ТОМИЛНО.....АДИЛХАН Ш ДЭЭ....АН хан ӨӨРСДӨӨ Л ДАРААГН СОНГУУЛЬД ЯЛАХАА БОД....ЧАДХГҮ БОЛ ЦАЦГА ЦАРАЙЛААД Л ЯВАХААС....

    Хариулах
    • 66.181.161.92
      2020/10/25

      Ard tumnii songolt shuu. Tegvel songuuli yavuulah bolomj bhgui shde.

  • 66.181.161.36
    2020/10/23

    Tegvel songuuli yavuulah hereggui baisan

    Хариулах
  • 66.181.161.120
    2020/10/22

    zow shdee amjilt

    Хариулах
  • 64.119.27.53
    2020/10/22

    Хүрэлсүх гарч ирээд овоо л сэлэмдмээр б.сан чинь одоо ч худлаа дүр үзүүлээд байсан юм шивдээ

    Хариулах
  • 59.153.112.97
    5 цагийн өмнө

    зөв шдээ

    Хариулах
  • 124.158.113.3
    5 цагийн өмнө

    зөвөө . орон нутагт засаг дарга гэж эрх мэдэл албан тушаал наймаалцсан нөхөр хэний ч хараат бус эрх ямба эдлэж хөлжиж байна. Бас аймгуудын Эрүүл мэнд боловсролын салбарыг босоо удирдлагатай болгохгүЙ бол улс төоржилт энэ 2 салбар дээр хэрээс хэтэрлээ

    Хариулах
    • 202.21.98.34
      2020/10/23

      Орон нутгаа хөгжүүлэх үүрэг хүлээсэн хүн иргэдийн сонголтоор гарч ирсэн хүн эрх мэдэлтэй л байлгүй яахав дээ Гэхдээ Ерөнхий сайд бүх юманд хошуу дүрвэл буурны үлгэр болох байлгүй

  • 66.181.161.43
    5 цагийн өмнө

    Даварсаар даварсаар ХҮкийн орон гэж тийм зүйл болвол иргэд бослого гарганашүү барагтайхан байгаархй

    Хариулах
  • 202.179.21.197
    6 цагийн өмнө

    Зөвдөө хөө Сэлэнгэ аймаг Ж.Эрдэнэбат ялтны энэ аймагт зохион байгуулсан утсан хүүхэлдэй дандаа хятадын эрлийзүүд МАН д битүү шигдээд өөрсдөө засаг дарга иргэдийн хурлын дарга болох гэж зохион байгуулагдаад монгол төр лүү минь дахин өнгөлзөад байсын.Шал өөр хүмүүс авчраад тавьчихаа.

    Хариулах
  • 66.181.182.97
    7 цагийн өмнө

    Зөв хө. ИТХурал гэдэг байгууллага МАНАН бүлэг үүсгээд л хэд хоноод л хэн дуртайгаа дарга болгож сольж хольдог балайр газар болсон хөдөө орон нутагт.

    Хариулах
    • 66.181.161.44
      7 цагийн өмнө

      Bitgii shaa atsan bandi mine hurelsuh golgiinhoo bogsiig dolooj hanahgui bnuu shees mine