News paparazzi: Зүүнбаянгийн өртөөн дээр ачааны вагон шатаж, нэг иргэн амиа алджээ

Moderator
Өчигдөр 17 цаг 38 минут

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн өртөө үе угсрах баазын 1 дүгээр зам дээр ачааны зориулалттай битүү вагон шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас 10.20-ны өдрийн 16:25 цагт хүлээн авчээ.

Уг гал түймрийг Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах албаны алба хаагчид, Сайншанд өртөө Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнууд шөнийн 01:31 цаг хүртэл ажиллаж унтраасан байна. Гал түймэрт Зам засварын машинт станцын ажилтан Дундговь аймгийн харьяат Б /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсныг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.


Ж.Чингис


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.204
    2020/10/24

    Ачааны вагон шатаагүй шүү

    Хариулах