Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон Э.Магнайбаяр гэгч намаа сольсон асуудал өнөөдөр жинхэнэ шуугиан тарьж байна. Ийм явдлыг монголчууд "Түгжилдэх" гэж нэрлэдэг.
Учир нь Э.Магнайбаяр гэгч сонгогдоод хоёр ч хонолгүй сонгогчдоосоо, нэр дэвшүүлсэн намаасаа ийнхүү урвасан нь МАХН-ынхныг жинхэнээсээ галзууруулах дөхөж байна.
Зарим жиргээн дээр түүнийг “Дүүргийн даргын орлогчийн албан тушаал, бэлнээр 200 саяар тохирч” суудлаа зарсан хэмээн бичжээ.
Ямартай ч энэхүү үйлдэл монголд өнөөдөр улс төрийн нам гэгч ямархуу доод түвшинд очсоныг харуулж байгаа хэрэг гэж олон хүн үзэж байна.
Тэр үүднээсээ ийм хүмүүсийг сонгосон нийслэлийн иргэд ирэх дөрвөн жилд утаа униар, автомашины түгжрэлээсээ сална гэж горьдолтгүй нь тодорхой боллоо.
Яагаад гэвэл тэд нарт албан тушаал өнгө мөнгө сонин болохоос нийслэлд хотод тулгамдаж буй асуудал огтхон ч сонин биш гэдэг нь ойлгомжтой юм.
Ж.Чингис
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна