News paparazzi: Түлэнхийн төв эмнэлэг 12 дугаар сард ашиглалтад орно

Moderator
2020/10/20

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзах үеэр тус улсын буцалтгүй тусламжаар Монголд баригдаж буй Түлэнхийн төв эмнэлэг 12 дугаар сард ашиглалтад орох талаар мэдээлжээ. Одоогоор уг эмнэлэгийн барилгын ажил 95 хувьтай байгаа юм байна.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19”-ийн хязгаарлалтын улмаас хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан олон ажил хойшлоод байгаа юм. Гэхдээ төлөвлөсөн ажлуудыг бодит ажил болгоход цаашид хоёр орны Засгийн газрын түвшинд идэвхтэй хамтарч ажиллана гэдгээ талууд илэрхийлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна