News paparazzi: "Хангарьд" ордныг зарах дуудлага худалдаа 43 тэрбум төгрөгөөс эхэлнэ

Moderator
2020/10/20

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн засаг захиргааны “Хангарьд” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг зарлалаа. Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр тооцжээ.  

“Хангарьд” ордныг хувьчлах болсон нэг шалтгаан нь Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүж байгаатай холбоотой гэх мэдээлэл байгаа бөгөөд дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 10:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.


Ж.Болд 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна