Өнгөрөгч сарын сүүлээр бага насны нэгэн хүүхэд гэр хороололд сул явж байсан айлын нохойд хазуулсан хэрэг гарчээ. Уг хүүхэд нохойд хазуулсны улмаас толгойн тус газраа 15 оёдол тавиулсан бөгөөд мөн тархи нь хүнд гэмтсэн байна.
Гэтэл шүүх эмнэлэгийн зүгээс уг хүүхдийн гэмтлийг хөнгөн гэж тогтоосонд ар гэрийнхэн нь ихээхэн гомдолтой байгаа бөгөөд тэд хүүхэд хазсан нохойн эзэн 160 мянган төгрөг өгөөд салах ёсгүй гэж үзэж байгаагаа холбогдох газарт илэрхийлжээ.
Харин дээрх хэргийн талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулхад "Хүүхэд нохойд хазуулсан гэх энэ хэрэг өнгөрсөн сарын сүүлээр буюу 20-оод хоногийн өмнө гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэж гарсан учраас энэ хэрэг Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ. Тодруулбал, Зөрчлийн хуулийн дагуу нохойны эзэнд торгууль ногдуулсан. Цагдаагийн байгууллага шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэнэ.
Хэрвээ шинжээчийн дүгнэлт хүнд гэж гарсан бол бид Эрүүгийн хуулиар шийднэ. Хөнгөн гэж гарсан учраас хуулийнхаа дагуу Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна" гэж мэдээлсэн байна.
Ж.Чингис
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
103.212.116.245
Монголын шүүх эмнэлэг гэж ажилаа мэддэггүй хэдэн нөхөд бдаг юм бна лээ уулна тэд чинь хуулийн өмнө тангараг өрөгсөн эмч хүмүүс шүү дээ яаж харахаараа ийм дүгнэлт гаргаад бдг юм болдоо тэр дүгнэлт гаргасан нөхөр ичээсэй.
Хариулах121.7.223.163
Nohoi end tui ch hamaagui, ezniig n buud
Хариулах202.126.89.228
Арай2 моннолын шүүх цагдаа авилгалд идэгджээ хүний хүүхдийг ийм аймар болгочихсон байхад арай ч дээ! Эзэнд нь маш хүнд шийтгэл оноох ёстой эсвэл нохойг нь бууд!
Хариулах