Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж иргэдийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Монгол Улсын Гавьяат”, “Хөдөлмөрийн баатар” мөн эхчүүдийг Алдарт эхийн I, II зэргийн одон зэргээр шагнаж урамшуулдаг. Харин ихэнх иргэд “Төрийн одон медаль хүнээ олсон, цөөн тоогоор олгогдож, энэ хирээрээ үнэ цэнэтэй байх ёстой гэдэг.
-Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАХАД ТӨРИЙН ШАГНАЛ НӨЛӨӨЛНӨ ГЭЖ БОДСОН УУ-
Тэгвэл энэ жил Ерөнхийлөгч Х.Баттулга аймаг, дүүргээр тойрч их хэмжээгээр шагналын хур буулгах болсон. Тухайлбал, өмнө нь “Алдарт эхийн одон”-г гардуулахдаа эхчүүдийн төлөөлөл болгож 20 орчим бүсгүйд Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулдаг байсан бол, энэ жил тэрээр амралтын өдөр эхчүүдийг дүүргээр нь ангилж, төрийн ордонд нэвтрүүлээд, тус одонгийн хур буулгасан. Мөн орон нутгийн сонгуулийн өмнөхөн тэрээр аймгуудаар тойрч мөн л шагналын хур буулгаж, өөрийн биеэр гардуулсан.
Цаашлаад тэмдэглэлт өдрүүдэд олгодог төрийн бусад одон, медаль ч нийтийн биш тэмдэглэлт өдрүүдэд олгогдох болсон. Түүний энэхүү “Шагналын хур”-ыг “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд” ингэж байна гэж иргэд хардаж буй.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ТӨРИЙН ШАГНАЛ, ОДОН МЕДАЛЬ”-ЫН ЗАРДАЛ 393 САЯААС 1,8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ ӨСЧЭЭ-
Тэгвэл, Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд “Төрийн шагнал, одон медаль”-ын зардалд 393 сая гаруй төгрөгийн саналаа УИХ-д өгч байсан бол, 2019 онд мөн л "Төрийн шагнал, одон медаль”-ын зардалд 393 сая төгрөг /393,004,100/-ийг өгч байжээ. Харин 2020 онд “Төрийн шагнал, одон медаль”-ын зардалд өмнөх оныхоос хэд дахин их буюу 1,8 тэрбум гаруй төгрөг /1,893,004,100 / болгон тэрээр өсгөсөн байна. Түүнчлэн 2021 оны Улсын төсөвт “Төрийн шагнал, одон медаль”-ын зардалд 2 тэрбум гаруй төгрөг /2,065,677,580/-ийг суулгах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргажээ.
Төрийн шагнал, одон медалийн төсөв: /2017-2020 он/

2018 он

2019 он

2021 он
Эх сурвалж: isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
192.82.71.214
Ерөнхийлөгч уг нь аль нэг намын талд орж сурталчилгаа хийгээд байх ёсгүй биз дээ?Одоо ч шагнал,одон медалийг баруун,солгойгүй л цацаж өгч байх шив.Дахин сонгогдох гээд байгаа юм байх даа.
Хариулах203.91.115.50
Ерөнхийлөгч сая орон нутгийн сонгуульд АН-ынхаа суртчилгааг маш үр дүнтэй хийлээ дээ
Хариулах64.119.27.96
Энэ хүмүүс ямар сонин юм бэ эхийн одонгоо авч байгаа ээж яагаад төрийн ордонд орж болохгүй гэж намчирхаж шагнал авсан хүмүүсээс хүндтэй хүмүүс тэд чинь ухаантайхан байцгаа
Хариулах