Нийслэлчүүдийн амралтын өдрүүдээр түгжрэл, утаа, дуу чимээнээс “дайжин” зорьдог газар бол Богдхан уул. Зун, өвөл, намар, хавар ялгалгүй хүүхэд, залуус, хөгшин, нярай гэлтгүй амралтын өдрүүдэд энэ газарт хүн хөл ихтэй өнгөрдөг. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ч гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, клуб, байгууллагаараа яваа иргэдийн цуваа Богдхан уулаар тасарсангүй.
Гэтэл Баруун Ширээт буюу иргэдийн хамгийн их явдаг замын эхэнд багагүй оочир үүсчихсэн байв. Урд байсан залуу “задгай мөнгө байна уу” гэсээр эхнэр рүүгээ алхлаа. Юу болж байгааг нь гайхсаар очтол “Төрийн хяналт” гэсэн тэмдэг бүхий хувцастай хүн уул руу гарах гэж буй хүн бүрт билет өгч байв. Том хүн 300, гадаад иргэн 3000 төгрөг төлснөөр уул руу нэвтрэх эрхтэй болох гэнэ. Өгсөн билет дээр нь “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх нэг удаагийн тасалбар” гэж бичжээ. Хаанаас өгч байгаа билет вэ гэхэд “Байгаль орчин аялал жуулчлалын яам” гэв.
Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн байдаг. Төр төгрөгөөр уулаа “хамгаалж” буй нь энэ бололтой. Гэтэл иргэдээс хураасан энэ 300 төгрөг яг юунд зарцуулагдах вэ? Богдхан уул руу гарахад хамгийн тулгамддаг асуудал болох боловсон жорлон, хогийн савны асуудал. Харин энэ 300 төгрөг тэдгээр асуудлыг шийдэхэд зарцуулагдах, бүр хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй.
Урьд нь бид Богдхан уул руу гарахдаа ус, хоолтойгоо явдаг байсан бол одооноос эхлэн задгай мөнгө биедээ авч явах шаардлагатай болох нь ээ.
Эх сурвалж: isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
202.126.89.149
300 төг өгч болно юунд зарцуулах нь сонин байна
Хариулах150.129.142.235
Боловсон жорлон хийсэн байна лээ. Бас хогийн цэгийн асуудлыг шийдэж байгаа гэсэн. Богд уулыг харж ханддаг болоход юуны буруу гэж. Бид 300 төгрөгөөр юу авч чадах билээ дээ.
Хариулах66.181.161.13
Bolovson jorlon hiisen bna lee mash zov
Хариулах64.119.20.128
Munguu avaad yadaj 00 hogiin sav 2iig shiideh heregtei.
Хариулах103.26.194.62
Ene zuv geed baigaa lalaryyd yu meddegtee ingej hytsaad bnaa. Undsen hyyli ni deer chin zaatsan baigaa malyydaa
Хариулах202.179.21.245
Зөв зөв. Бүр 500 б
Хариулах202.179.21.245
Зөв
Хариулах202.179.24.141
Зөв зөв зөв
Хариулах202.179.24.141
Зөв зөв
Хариулах64.119.20.43
Зөвөө!
Хариулах64.119.27.207
Одоо л баяжихнээ энэ улс
Хариулах121.189.161.9
Хурааж байгаа мөнгөөрөө цэвэрлэгч ажиллуулаад боловсон жорлонгоо бас шийдэж өгөх хэрэгтэй шүү дээ
Хариулах66.181.161.107
ХААНА АРД ИРГЭД БАЙНА ТЭНД ЗААВАЛ ЯМАР 1 ДАРАМТ БАЫХ ЮМ ДАА
Хариулах203.98.77.86
нөат-ын баримтаа өгөөрэй
Хариулах202.9.40.70
Эрүүл мэнддээ хөрөнгө оруулж алхалт хийж байгаа иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлсний төлбөр биш эсрэгээрээ төрөөс урамшуулах хэрэгтэй шд.
Хариулах66.181.187.94
Lalruudaa bogd uuliin gazriig zaraad duusch bga bizdee
Хариулах103.229.120.57
Baga bn. Baigali buzarlagch nariig hynaj chadahgui bgaa shuu dee. 20k bhad bolno.
Хариулах103.212.117.231
Samarin huhduud tsuvaj bna doo
Хариулах202.126.90.98
Зөв. Богд уулыг минь бузарлаж дууслаа. Орой дээр нь өмдөө бариад ой руу явах юм. Бас 00 той болго. Уулын орой дээр шээж баадаг этгээдүүдийг торго
Хариулах202.9.40.33
Yaj munge oloh ve gd tolgoigoo erguuteed bga uom bol SEHee ulsdaa avaad .tegsh huraamj avdag bolmoor bn.Zeel telj bairand orood SEH iin munge ashiglaltiin zardalaasaa iluug telj bn.M2 iiin ylgaagui avah uom.SEHd bodlogo bodmoor bn shu.SEHiin dargiin amaar nemj bn
Хариулах49.0.218.81
төлбөрийг 500 таграг болгоод буцаж гарахад нь хогийг авдаг болгох нь зүйтэй
Хариулах202.179.24.162
Богд уулын амуудыг аялал жуулчлалын нэрээр баячуудад өгөөд нөгөө хэд нь амаа хааж хашаа бариад хувийн эзэмшил болгоод авчих юм. Богд уул бүгдийнх нь өмч баймаар юм.Бид ч бас Богд ууландаа өөр амуудаар нь салхинд гармаар байна.Тэд нараасаа бас хураамж авч, амуудыг чөлөөтэй болгооч
Хариулах