Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт согтуу жолооч айлын гэр дайрч, тухайн айлын эхнэр нөхөр хоёр амь насаа алдаж, хоёр хүүхэд нь хүнд бэртсэн ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Хэргийг тодруулбал, тухайн шөнө “Приус-20” маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон айлын гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, зургаан настай, эрэгтэй А-г хүнд гэмтээж, тэдний эцэг, эх болох 43 настай Г, О нарын амь насыг хөнөөсөн юм.

Уг хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодруулахад "Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 24 настай эрэгтэй согтуугаар автомашин жолоодож айлын гэр мөргөөд, хэргийн газраас явганаар зугтаж байхад нь цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж баривчилсан. Цагдаагийн албан хаагчид очиход тэрээр хэргийн газраас холдож амжаагүй байсан" хэмээн хэлсэн юм.
Уг этгээдийн хувьд тус нутгийн уугуул иргэн биш бөгөөд Хөлөнбуйр сумын Хэрлэн голд намрын цагт адуу хариулахаар очсон залуусын нэг байжээ. Тэрээр сонгуулийн өдрүүдэд архи зарахыг хориглосон байтал хаанаас согтууруулах ундаа худалдан авч хэрэглэсэн нь одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд харин талийгаачдын хувьд замын ойролцоо амьдардаг, гэр нь хашаагүй байсан гэх мэдээллийг сумын удирдлагууд өгч байгаа ажээ. Одоогоор уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хүнд бэртсэн хүүхдүүдийг даруй аймгийн төвийн эмнэлэгт хүргээд байгаа юм байна.
Ж.Чингис
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
66.181.179.83
Бүгдээрээ хотруу нүүж бхад нутаг усанлаа эзэн сууж бсан сайхан монгол айлыг гэр бүлийг устгажээ. Хүний амь гэдэг эргүү новшын алдаанаас эрсэдлээ
Хариулах103.57.92.115
hairan yum.odoo 3-5jiliin yal zoolttoi avna sh de.
Хариулах202.9.46.143
tiim baga uu 2 hunii ami dor hayj 20 jil shd
202.55.191.194
daanch yaabdaa, huurhii 4 hun, saihan zaluu ger bul...
Хариулах202.126.89.21
Тэнэг
Хариулах