У.Хүрэлсүх: “Д.Хаянхярваа чи ажил хийдэггүй, хов зөөнө”
Манай Ерөнхий сайд анх Засгийн газрын тэргүүнээр сонгогдохдоо “Би амь насаа алдахаас айхгүй” гэж попорч байсан билээ. Тэрээр 2017 онд МАНАН бүлэглэл, М.Энхболд тэргүүтнийг хатуу үгээр шүүмжлэн эрх мэдэлд хүрч, намынхаа гишүүдийг хайр найргүй шүүмжилж байсныг монголын ард түмэн сайн санаж байгаа байх.
Гэтэл саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөх шүүмжлээд адлаад байсан зарим хүмүүсээ чухал албан тушаалуудад томилоод эхэлсэнд ард иргэд гайхаж эхлэв.
Хамгийн сүүлд гэхэд намын хурал дээр "хөдөөний хөөсөн мантуу" гээд загнаад байсан Д.Хаянхирваагаа "Эрдэнэс таван толгой" ХХК-ын захирлаар томилж орхив.
Энгээд бодоход манай Ерөнхий сайд хоёр нүүртэй хүн болж харагдаад байна. Уул нь Ерөнхий сайд маань Д.Хаянхирвааг намын хурал дээр “Д.Хаянхярваа гэж Дарханаас ирсэн хөдөөний нэг нөхөр. Аймгийн засаг дарга хийж байсан. Миний удирдлага дорж ажиллаж байсан хүн. Надад заах нь Д.Хаянхярваа чи бүлгээ удирдаж чадаагүй. МАН-ын 65 гишүүнийг 2 хуваасан. Ажил хийдэггүй, хов зөөнө. Нас намбандаа байж чаддаггүй. Та нараас би айна гэж байхгүй шүү. Хаана ч та нарын өмнө хэлэх ёстой үгээ хэлнэ. Та нар тийм сайхан хүмүүс биш шүү. Шударга үнэний туйл мэт өөрсдийгөө ярьж байна. Энд хулгайч, наймаачид сууж байгаа. Энд байгаа зарим нэг хүмүүс МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Эртхэн хэлчихье, зам мөрөө хөөгөөрэй" гэж хэлж байсан.
Гэтэл түүний энэ хэлсэн үг тэр чигээрээ худал хоосон үг байсан нь цагийн эрхэнд тодорхой болж байх шиг байна. Тийм болохоор монголын улс төрчид гэж энэ нэг худлаа ярьсан, хоосон популизм хийсэн ийм хүмүүсээс хэзээ ч олигтой юм гарна гэж найдах хэрэггүй гэдэг үг үнэн болж таарлаа.
Ж.Бат
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
112.72.9.126
Яанаа ичиж үхмээр юмаа
Хариулах202.179.25.207
2 luivarchid ,uter turgen dald or !!!
Хариулах202.21.107.47
Ямар гавьяа байгуулсан юм бол доо.
Хариулах202.21.107.47
Зураг нь эвлүүлэг байх. Хаянхярваа их л тааламжтай байна даа.
Хариулах27.113.49.164
Huk bas nootoi l bgaa shdee. Terneesee aij bga blguidee. Law l 14 terbum geed asuudal bgaa
Хариулах203.91.115.48
Hayanhyarwaa ah turiin ajliin turshlagatai mundag ah bolohgui yum baihgui
Хариулах202.126.89.111
ESaid maani ingeed l bgaam daa ene novshnuudaas salchihaj boldoggui l yum bh daa. Mongolchuud ed nariig hangalttai tejeesen dee.
Хариулах