УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Эн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрыг концесс байгуулсан талаар баримт хэллээ.
Тэрээр "Манай Ерөнхий сайд худлаа хэлээд байна. Та “2017 оноос хойш Засгийн газар ямар нэгэн концесс хийгээгүй” гэлээ. Таны Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр концессын гэрээ байгуулсан. Монгол Улсын Засгийн газар болон “Тал нутгийн хөгжлийн зам” компанийн хооронд байгуулсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан байна. Мөн Цагаан дэл, Ханги Мандал руу барьж байгаа. Нийт 955 км замыг 3.3 их наяд буюу Чингис бондтой тэмцэх хэмжээний их мөнгөөр барьж байгаа. Нэг км замыг 4 тэрбум 686 сая төгрөгөөр барьж байна. 4-5 дахин өндөр үнээр барьж байна, Засгийн газрын тэргүүн ээ. Энэ концессын гэрээ надад ирснээс хойш би Өмнөговь аймаг руу явж үзсэн. Тэнд хүнд даацын нэг км ч зам тавигдаагүй байсан. Гэтэл 400 тэрбум төгрөг гараад явчихсан байна. Манайх концессын гэрээ хийсэн Засгийн газрыг огцруулсан. Барих, ашиглах, шилжүүлэх гэрээтэй концесс. Гэхдээ ийм их мөнгөөр барьсан зам удахгүй дампуурна. Барьсан замаа 20 сая тонн нүүрсээр гэрээ байгуулаад зарах тухай ярьж байгаа. Тун удахгүй ил болно" гэв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Б.Пүрэвдорж гишүүн ээ та андуураад байна. Концесс дотроо хэд хэдэн янз байгаа. Нэгд, бариад дараа нь улсын төсвөөс мөнгөө авдаг. Үүнийг 2012-2017 оны хооронд хавтгай байгуулсан. Энэ нь барьчихаад улсад шууд зарж байна гэсэн үг. Аудитын дүгнэлтээс үзэхэд барьж байгаа өртгөөсөө 30-40 хувийн өндөр байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм төрлийн концесс хийхгүй гэж байгаа. Харин Концессын тухай хуульд байгаа бусад төрөл нь явж байгаа гэж байгаа юм. Бариад, ашиглах концесс гэдэг бол бариад, ажиллуулаад мөнгөө өөрөө олно. Энэ бол зах зээлийн систем дээр байдаг зүйлүүд. Улстөржиж болно. Гэхдээ улсын төсөв дээр дарамт болох зүйлүүдийг бид хиймээргүй байгаа юм. Таны хэлдэг бол улсаас эргээд нэг ч төгрөг авахгүй. Харин тодорхой хугацааны дараа улсад хүлээлгэж өгнө. Саяын таны ярьсан санхүүжилт бол өмнө нь концесс нь байгуулагдсан замууд" гэж хариулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
202.21.127.218
ЕРӨНХИЙ САЙД ГУАЙ!!!! БААХАН ӨР ТАВИАД БАЙДАГ ДАРХАН - СЭЛЭНГИЙН АВТО ЗАМ ХЭЗЭЭ АШИГЛАЛТАНД ОРОХ ВЭ???? ДАХИАД 2300 КМ АВТО ЗАМ ТАВЬНА ГЭЭД БАЙСАН НААДАХ ЗАМУУД ЧИНЬ БАГТСАН УУ????
Хариулах92.105.9.40
Mundag Saïd yum bol maxnii uildveruudiiig xyataduudaas avax arga xemjee darui avax xeregtei
Хариулах202.9.40.175
Пүрэвдорж гэж мэдэхгүй байж мэдэмхийрдэг тэгсэн атлаа ярих дуртай гэдэг нь. Ичмээр юм
Хариулах202.9.46.195
Хэрүүл маягтай ч учраа ололцож байгаа юмаадаа
Хариулах66.181.176.43
Мугдаг сайдаар оролдож суухаар багс бөөрөө зөв авч явж охид бузарлахаа л больчихмоор юм.
Хариулах64.119.20.43
Ёи ЕС болмоор зүүдлэгдээд байдаг юм биш биз дээ? Чам шиг худалч нь шүүмжлэхгүй байх шүү!
Хариулах223.11.138.182
Hurelsukh zov yum hiij bna. ediin zasgiin yamar ch medleggui humuus ajild n saad boloh hereggui. ulsaas ogt mongo garahgui ooroo zamaa bariad ashigluulaad teruugeeree zam barihad zarsan mongoo butsaaj olj avah erhtei yum bna. ene bol hamgiin dajgui kontsess bna
Хариулах