Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару өөрийгөө авлигатай тэмцэгч баатар мэтээр олон нийтэд харуулах дуртай. Гэтэл түүний нэр хүндийг сэвтүүлэх нэгэн явдал болжээ.
Түүний гол холбоотнуудын нэг, Амазон мөрний Рорайма мужаас сонгогдсон сенатор Чико Родригезийн гэрт цагдаа нар Лхагва гарагт нэгжлэг хийсэн байна.
Түүнийг коронавирусийн цар тахалтай тэмцэхэд зориулсан хөрөнгийг хувьдаа завшсан гэж сэжиглэж байгаа юм. Гэтэл цагдаа нарыг нэгжлэг хийх үеэр Родригезийн өмссөн дотуур өмдөн дотроос багцалсан 30,000 реал ($5,250 орчим) илэрсэн байна.
Тэрбээр цагдаа нарыг гэрт нь гэнэт нэвтрэх үед мөнгийг нуусан нь энэ ажээ.
“Дэвсгэртүүдийн зарим нь ялгадсаар бохирдсон байснаас харвал нөхцөл байдал ямар ичгүүртэй байсныг мэдэж болно” гэж орон нутгийн Ревиста Крузое сонинд мэдээлсэн байна. Энэхүү мэдээг бразилчууд #PropinaNaBunda (Бөгсөнд хийсэн авлига) гэсэн хаштагаар сошиал ертөнцөд тараажээ.
69 настай сенатор илэрсэн мөнгөний талаар тайлбар хийгээгүй ч өөрийгөө хууль бус зүйл хийх хүн биш, улс төрийн дайснууд нь нэр хүндэд халдах зорилготой худал мэдээлэл тараасан гэж ярьсан байна.
2018 онд сонгогдсон ерөнхийлөгч Жайр Болсонару энэ дуулианы дараа “Миний засгийн газарт авлига авах үзэгдэл байгаа гэдэгт би итгэхгүй байна” гэж мэдэгдээд хэрвээ авлига авсан улстөрч илэрвэл хатуу шийтгэхээ амлажээ.
Эх сурвалж: The Guardian
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай