Аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өчигдөр 20:00 цагт дууслаа. Сонгуулийн үр дүнг урьдчилсан байдлаар СЕХ-ны цахим хуудсанд байршуулаад байна.
Тодруулбал энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН 13 аймаг, 8 дүүрэгт ялалт байгуулжээ. МАН Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймагт ялалт байгуулсан бол АН Архангай, Булган, Голь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймагт ялалт байгууллаа.
Харин нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт МАН, Баянгол дүүрэгт АН ялалт байгууллаа.
Дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1, Ногоон нам 1, бие даагч 2 суудал тус тус авчээ. Мөн өчигдөр болсон сонгуулийн үеэр нэг хэсгийн хороонд хоёр нэр дэвшигчийн саналын тоо ижил гарсан тул дахин санал хураалт явуулах юм байна. Дахин санал хураалтыг 10 хоногт багтаан явуулахаар хуульд заасан байдаг юм байна.
Ж.Чингис
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна