News paparazzi: Циркийн их завсарын ажил эхэлжээ

Moderator
2020/10/16

Монгол Улсад циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Гэвч циркийн барилга 13 жилийн өмнө хувьчлагдсанаас циркийн уран бүтээлчид бэлтгэл, сургуулилт, тоглолт хийх газаргүй болсон гэж буй. Тиймдээ ч одоогоор 80 жилийн ойн тоглолтоо явуулын асарт хийхээр болоод байгаа. Үүнтэй холбогдуулан тус циркийн ахмад уран бүтээлчид долоо хоногийн өмнө мэдээлэл хийж, циркийг буцаан төрийн өмчит болгож, циркчдэд өгөхийг хүсэж буйгаа илэрхийлж байсан билээ.

Мөн тэдний зүгээс цирк хувьчлагдсанаас хойш уран бүтээлчид АСА циркэд түрээс төлөн тоглолт хийдэг байсан ч, одоогоор цирк засвартай байгаа тул түрээслэх ч боломжгүй болсон талаар хэлж байв. Тэгвэл “засвартай” хэмээн циркчидийг халгаахгүй байгаа АСА цирк их завсарт орж байгаа ажээ. Энэ нь магадгүй зарим хүмүүст засах биш, далдуур нурааж байна гэх хардлагыг төрүүлж байгаа бололтой. 

Харин энэ талаар зарим хүмүүс “Циркийн онцгой хэв маягтай барилга нүүр төрхөө алдлаа!!! Цирк ээ буцаагаад өгөөчээ гээд байсан чин далдуур нураагаад циркийн барилгаас юуч үлдээгүй байна!!! Маш харамсалтай байна!!!! Төр засаг , тухайн үед шийд гаргасан түшмэлүүд юу хийснээ хардаа. Хүний үнэргүй луйварчид аа!!!” гэж бичиж бухимдаж байгаагаа илэрхийлсэн байна. 


Ж.Бат 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна